Dark Light
Нийгэм | 2025-04-01

"ДОРНЫН ХҮЧТЭН” ДЭВЖЭЭНД 10 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Монгол Улсын заан Доржийн Анар, “Гэгээн Хэрлэн” ХХК-ийн захирал н.Мөнхсүрэн, тамирчин Б.Хосбилэг нарын санаачилга, хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод ашиглалтад орсон “Дорнын хүчтэн” дэвжээний заалны нээлтэд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаан Чойбалсан хотноо болж байна.
Энэхүү барилдаанд Монгол Улсын аварга О.Хангай, Монгол Улсын арслан Ц.Бямба-Отгон, Монгол Улсын Заан Д.Анар, Б.Серик, Д.Хүдэрбулга, Монгол Улсын начин Э.Сумьяабат, Д.Амарсайхан, Б.Түмэндэмбэрэл тэргүүтэй улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөх уран мэхийг уралдуулан, үзэгч түмнээ баясгаж байна.
Дорнод аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн, Засаг дарга Ш.Ёл, Дорнод аймагт хүрэлцэн ирж зодоглож байгаа Монгол Улсын аварга О.Хангайд талархал дэвшүүлж, “Дорнын хүчтэн” дэвжээний хамт олонд цаашдынх нь үйл ажиллагаанд 10 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00