2025 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сарын эхэн үед эрүүл мэнддээ анхаарвал зохино. Эрүүл мэндээ хамгаалахад тодорхой мөнгө зарцуул. Хүнс хоолныхоо чанарыг анхаарч, хэт их идэх хэрэггүй. Архи болоод хийжүүлсэн ундааны хэрэглээгээ багасга. Гадаад төрх сэтгэл татам байх тул урлагийн салбарт амжилтад хүрэх боломжтой байна.
Үхэр: Ажил хэргийн түнштэйгээ болгоомжтой харьц. Аливаа харилцаа муудах нь таныг таагүй нөхцөл байдалд татан оролцуулах магадлалтай. Бүх зүйлийг жижиг гэхгүй анхнаас нь тооцоолж, гаргалгаа төлөвлөж сур. Ганц бие хүмүүс заяаныхаа ханийг олно. Өнөөдөр гэр бүлтэй болох, хайр сэтгэлийн харилцаа тогтоох зэрэг үйл явдалд таатай.
Ихэр: Од эрхэс таны эргэн тойрон харилцааны эерэг дулаан уур амьсгал бүрдэхэд сайнаар нөлөөлөх болно. Гэр бүлийн харилцааны бат бэх байдалд санаа тавина. Хайртай хүндээ зориулан бэлэг худалдан ав. Гэр бүлийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэ. Өр зээлтэй бол түүнийгээ төлж барагдуулах арга хэмжээ ав. Энэ бүх үйлдэл таны хайртай хүмүүст таалагдах болно.
Мэлхий: Амжилтын үндэс нь таны оюун ухааны хүч байх болно. Өөрийн санаа бодлыг хэрэгжүүлэхэд тохиромжтой газар очиход тохиромжтой цаг үе. Гэр бүлд бүрэн ойлголцол ноёрхоно. Хувийн амьдралаа сайжруулах боломж олдоно. Харин хэт их ажилласнаас ядрах, эрч хүч муудах магадлалтай байна. Эмийн бус эмчилгээ, бясалгал тайвшрал сайн нөлөөтэй байна.
Арслан: Сарын эхээр гэнэтийн явдал тохиолдох магадлалтай байна. Хүмүүстэй харьцахдаа өгөөмөр сэтгэл гарга. Амьдралдаа янз бүрийн шинэчлэл өөрчлөлт хийх хүсэл төрж мэднэ. Өөрийн хүслээр амьдрахад чинь хэн ч саад болохгүй л бол аз жаргалтай юм шиг санагдана. Та хэн нэгний нөлөөнд орохоос болгоомжлох бололтой.
Охин: Олдсон боломж бүрийг атган авч, өөрийн авьяас чадвараа сорь. Хамт ажиллагсдаа хэт итгэх хэрэггүй. Өөрийн зөн билигт итгэ. Өнөөдөр тан бүтээлч байдал өндөр байх бөгөөд эрч хүчийг сэргээх үйл ажиллагаанаас амжилт олно. Бодож санаж буй зүйлээ хойш тавих шаардлагагүй. Бүтээлч санаанууд тань одоо биш ч хожим үр шимээ өгөх магадлалтай тул санаанд буусан бодлоо тэмдэглэж авах хэрэгтэй.
Жинлүүр: Зөрчилд тэмцэлд оролцох хэрэггүй. Амьдралдаа томоохон өөрчлөлт хийх цаг үе ирсэн байна. Хэн нэгэн таныг харж үзэхийг хүлээх шаардлагагүй. Ярихаас илүү хийхэд анхаар. Анхаарал төвлөрөл нь ямарваа асуудал тулгарахад бэлэн байхад тусална. Мөн гэнэтийн боломжуудыг олж харахад ч тусална.
Хилэнц: Өнөөдөр ажил хэрэгт хэн нэгэн албан тушаалтны дарамт нөлөө орох бололтой. Ажил хэрэгт харилцан ойлголцол, хамтын ажиллагаа шаардлагатай. Гэрээ хэлэлцээрүүдээ найдвартай эсэхийг шалга. Бууж өгвөл өнөөдрөө аргацааж болох ч цаашид өсөн дэвжих боломжоо алдана. Хэрэв боломж гарвал илүү амжилтад хүрэх зүйлд эрч хүчээ сорь.
Нум: Аливаа ажил хэрэгч санал нь таны төлөвлөгөөтэй таарах бололтой. Өнөөдөр эрх мэдэлтнүүдийн элдэв шийдвэрт анхааралтай хандуулах хэрэггүй. Хов жив ярих болон гунигт бодлоосоо зайлсхий. Энэ өдөр ажилдаа бүрэн төвлөрч, өөрийгөө хөгжүүл. Амьдралын мөчлөг таныг удахгүй гайхалтай шинэ адал явдалтай учруулах болно.
Матар: Урт хугацааны төлөвлөгөөнд засвар хийх шаардлага гарна. Эхэлсэн ажилдаа тууштай, шаргуу бай. Буруу алхам хийвэл хүссэн үр дүнгээ мөд үзэхгүй. Өрсөлдөөнд сонор сэрэмжээ алдаж магадгүй. Эелдэг найрсаг, тэвчээртэй зорилготой харагдах нь хэцүү ч үүнийг хийх хэрэгтэй. Та ямар ч ажлыг цагт нь амжуулах хэрэгтэй байна.
Хумх: Зарим хойш тавиад байсан ажил хэргээ амжуулах боломжийг бүү алдаарай. Өөрийн үнэнч шударга, нягт нямбай зан чанараа ил гарга. Хамтын үйл ажиллагаанаас та тогтмол орлоготой болж, материаллаг хүндрэлүүдийг даван туулах чадвартай болно. Илүү бодит, биелэгдэх магадлалтай зорилгыг өөртөө тавь.
Загас: Сэтгэл хөдлөл хурц байх бололтой. Хууртагдаж магадгүй. Хийсвэр үзэл бодлоо хянаж, дотор хүнтэйгээ зөвлө. Таны бүтээлч сэтгэлгээ их байгаа нь удааширсан төслийг урагшлуулах боломж олгоно. Биеийн эрүүл мэнд муудах магадлалтай байгаа тул чанаргүй хоол болон согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэж болохгүй.