Dark Light
Нийгэм | 2025-04-01

БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС СЭРЭМЖЛҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн мэдээлснээр Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах эсэх хэргийн шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 4-ний үдээс өмнө 11 цагт хийж, телевизээр шууд дамжуулах бөгөөд олон нийтийг газар дээр нь ажиглагчаар оролцуулах юм. 
Ёнхап агентлагийн мэдээлснээр Юн Сок Ёлыг огцруулах эсэх хэргийн шийдвэр гарах өдөр үндэсний хэмжээнд 20 мянган цагдаагийн албан хаагч, 338 онцгой байдлын цэрэг цагдаагийн хүчин, 14 мянган цагдаагийн албан хаагч Сөүл хотын төв хэсэгт байрлах юм.
 
БНСУ-д өрнөж буй улс төрийн  нөхцөл байдалтай холбогдуулан энэ өдөр томоохон хот, суурин газруудад жагсаал, цуглаан идэвхжиж, ялангуяа, Сөүл хотын төв хэсэг Шичон болон Юнсан дүүрэгт олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан болж болзошгүй байна.
 
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус хотод ажиллаж амьдардаг Монгол улсын иргэдэд жагсаал цуглаан болж болзошгүй газраар зорчихгүй байх, гадуур зайлшгүй гарах тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 
Шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны 010-9595-3464 шуурхай утсаар холбогдох боломжтой.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00