Dark Light
Нийгэм | 2025-04-01

ШИНЭ ТОЙРОГ ЗАМЫГ БАРЬСНААР ТҮГЖРЭЛ 40 ГАРУЙ ХУВИАР БУУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар хотын Шинэ тойрог зам төслийн авто замын трассыг дөрвөн хувилбартай боловсруулжээ. Өнөөдөр онцолж сонгоод буй 23.2 км урт үргэлжлэх трассын байршлуудтай хотын дарга Х.Нямбаатар, төслийн ТЭЗҮ боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК-ийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс танилцаж, трассын газар чөлөөлөлт, нөлөөллийн судалгааны талаар мэдээлэл солилцлоо. Урьдчилсан байдлаар Шинэ тойрог зам нь баруун талдаа Туулын хурдны замтай холбогдоно. Зүүн талдаа Баянзүрхийн гүүр болон Төв аймаг руу туннелээр холбогдоно.
Трасстай танилцах байршил түгжрэлийн нөлөө ихтэй Яармагийн Эрчим хүчний гудамжаас эхэлж, Нэгдүгээр хорооллын арын дэнж, Ханын материалын хойд хэсэг буюу Ган хийцийн тоосгоны хуучин үйлдвэрийн ойролцоох байршилтай танилцлаа. Трассын дөрвөн хувилбарт бүгдэд нь газар чөлөөлөх нөлөөллийн тооцоог гаргасан. Өнөөдрийн байдлаар трассын эргэлтийн цэгүүдийг тодорхойлох ажил хийгдэж байна. Түгжрэл ихтэй байршлуудад түгжрэлийг бууруулах болон газар чөлөөлтийн нөлөөлөл багатайгаар трасс сонголт хийж буйг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны заагт 3 км урт туннел зургаан эгнээтэй явган хүний орц, гарцтай иж бүрэн төлөвлөгдөнө. Дараа нь ШШГЕГ-ын харьяа 407 дугаар хорих ангийн урд Ганц худгийн замын эргэх хэсэг болон “Да хүрээ” авто худалдааны төвийн уулзварт трассын байршилтай танилцлаа. Тус байршлаас тасралтгүй гүүрэн байгууламжаар буюу хоёр түвшний авто замаар зорчиж, Туулын хурдны замтай шууд холбогдоно. Газар чөлөөлөлтийн нөлөөлөл бага, гүйцэтгэх ажлын зардлыг хэмнэсэн, Дамбадаржаа, Сэлбэ, Шархад, Амгалан дэд төвийн ачааллыг хуваалцах байдлаар трассын төлөвлөлтүүд хийгджээ.
Шинэ тойрог замын урьдчилсан ТЭЗҮ-ээр уг авто зам нэг талдаа гурав буюу нийт зургаан эгнээтэй баригдана. Давхар замын эргэлт, тойрох хэсгүүдийг ТЭЗҮ-д нарийн тусгах хэрэгтэйг хотын дарга Х.Нямбаатар хэллээ. Өнөөдөр танилцсан трассын сүүлийн байршил “Жанжин клуб” соёлын ордон орчимд байлаа. Тус байршилд өндөр барилгууд олон, газар чөлөөлөлтийн төвөгшил их учраас мөн гүүрэн байгууламж үргэлжилж, Туулын хурдны зам руу холбогдоно.
Шинэ тойрог зам төслийн ТЭЗҮ боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК нь БНХАУ-ын Шинжлэх ухааны академитай ТЭЗҮ боловсруулах ажилд мөн хамтарч байгааг албаны хүмүүс онцлов. Зургаадугаар сард Шинэ тойрог замын ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлнэ. Олон түвшний огтлолцол зам бүхий Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна. Туулын хурдны замыг барьснаар 13.5 хувиар түгжрэлийг бууруулна гэж судлагдсан. Шинэ тойрог зам төслийн трассын сонголтыг эцсийн хувилбараар хийж дууссаны дараа буюу ирэх долоо хоногоос олон нийтэд тодорхой танилцуулна гэдгийг мэдээллийн төгсгөлд дурдлаа.
 
 
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00