Dark Light
Нийгэм | 2025-04-01

АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хэрэг бүртгэх албаны харьяа нэгжид шинээр томилогдсон алба хаагчид зарим төрлийн хөнгөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэхтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Үндэсний ажиллагаа, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг олон улсын байгууллагатай хамтран хүний эрх зөрчигдөх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, алба хаагчдад хүний эрхийн мэдрэмжтэй байх дадал, чадвар эзэмшүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Мөрдөн шалгах, мэдээлэл цуглуулах ажиллагаанд үр дүнтэй ярилцлага хийх зарчмуудыг Монгол Улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нутагшуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. 
Энэхүү сургалтад Хэрэг бүртгэх албаны харьяа нэгжийн алба хаагчид танхимаар болон цахимаар хамрагдлаа.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд нар оролцож, алба хаагчдад үйл ажиллагаандаа хүний эрхийг ханган ажиллахыг онцолсон юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00