Орон нутгийн хариу арга хэмжээний бэлэн байдалд үнэлгээ хийж дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Бат-Ундрах, ХӨСҮТ-ийн клиникийн эмнэлзүйч их эмч Анагаах ухааны доктор М.Оюунгэрэл, Халдварт өвчний тархвар судлалын албаны тархвар судлаач Ц.Нарангарав, Дархлаажуулалтын албаны тархвар судлаач Б.Бат-Оргил нарын баг бүрэлдэхүүн зүүн аймгуудад ажиллаж байгаа ба 2025 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байна.
Тус ажлын хэсэг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн тохиолдлын удирдлагын тогтолцооны баг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хариу арга хэмжээний үйл ажиллагаанд үнэлгээ, дэмжлэгт хяналт хийж мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж байна.