Dark Light
Нийгэм | 2025-04-03

НИЙТ НУТГИЙН 20 ОРЧИМ ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд цастай. Үүнээс Увсын Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Завханы Тэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Сүхбаатарын Мөнххаанд 11-18 см, бусад нутагт 1-10 см хүртэл цастай байна. 
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-28 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Бөмбөгөр, Жинст, Богд, Өмнөговийн Манлай, Булган, Дундговийн Луус, Дорноговийн Мандахад 28-34 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 38 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан.
Өнгөрсөн арав хоногт агаарын ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан, баруун аймгуудын зарим сумдаар дунджаас 1.1-1.9 градусаар хүйтэн, хур тунадас нутгийн 50 орчим хувьд дунджаас ахиу, 50 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
 
Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14