Dark Light
Нийгэм | 2025-04-03

МАРГААШ СҮХБААТАРЫН ТАЛБАЙН ЗАМЫГ ТҮР ХЯЗГААРЛАНА

Image

2025 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд “Тусгаар тогтнол 3333” хөтөлбөрийн хүрээнд Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг ерөнхий боловсролын сургуулийн 1-8 дугаар ангийн 3333 сурагч унших арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас аюулгүй байдлыг хангах чиглэл өгсөн байна. Д.Сүхбаатарын талбайн зүүн, баруун талын авто замын хөдөлгөөн 2025 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 09:00-14:00 цагийн хооронд түр хязгаарлагдах тул иргэд, жолооч нар бусад зам, маршрутыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19