Dark Light
Нийгэм | 2025-04-04

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.04.04) УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цагдаагийн байгууллагын удирдлагыг тодорхой хугацаагаар томилдог, чөлөөлдөг зохицуулалтыг бий болгох, удирдах албан тушаалтныг тогтоосон хугацаанаас өмнө чөлөөлөх зохицуулалтыг оруулжээ.

Мөн байгууллагын үйл ажиллагааг ил тод байлгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжоор хориглоогүй арга хэрэгслээр нийтэд мэдээ, мэдээлэл түгээх боломжийг бүрдүүлэх зэргийг тусгасан байна.

Түүнчлэн, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зарим тохиолдолд тушаалаар томилсон нутаг дэвсгэрт очиж үүрэг гүйцэтгэхгүй, улмаар хот суурин газарт ажиллана гэж маргаан үүсгэх зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргаж буй тохиолдлыг цагдаагийн алба хаагчийн хориглох зүйлд тооцох шаардлагатай байгааг дурдлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.12 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00