Dark Light
Нийгэм | 2025-04-04

МАРГААШ НИЙТ НУТГААР ДУЛААРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Фото зургийг | mpa.mn
2025 оны 04-р сарын 04-ний 20 цагаас 2025 оны 04-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
 
Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Хөвсгөлийн уулархаг нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 
 
Агаарын температур: Ихэнх нутгаар дулаарч, шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -4…-9 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр +2…+7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +6…+11 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -3…-5 градус хүйтэн, өдөртөө +14…+16 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +14…+16 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.
 
2025 оны 04-р сарын 06-наас 04-р сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
6-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, 8-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 6, 9-нд нутгийн зарим газраар, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +17…+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус дулаан байна.
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14