Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Батлан хамгаалах яам, Боловсролын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран зохион байгуулж байгаа “Эх оронч суралцагч” арга хэмжээний сүүлчийн ээлжийн тойрон аялал амжилттай үргэлжилж байна.
"Эх оронч суралцагч” сэдэвт арга хэмжээ нь ахлах ангийн суралцагчдад эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, байгаль, эх дэлхий, түүх соёлоо хайрлан хамгаалах мэдлэг ойлголтыг олгох зорилготойгоос гадна төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг өөрийн биеэр үзэх боломжийг олгодог зорилтот үйл ажиллагаа юм.
Аяллын бүрэлдэхүүн Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар Мотобуудлагын тусгай батальоноор зочлон, гардан тулааны үзүүлбэр үзэж, зэвсэглэл текниктэй танилцсан бол Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, аврах, гал унтраах үзүүлэх тоглолтыг сонирхлоо.
Мөн Сэлэнгэ аймгийн 9 гайхамшгийн нэг болох “Сайханы Хөтөл”-ийн түүхтэй танилцаж, ЦДБЭЧ, Сэлэнгийн долгио чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг үзсэн юм.
Эх сурвалж
| Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар
|