Улсын физикийн XXXVI олимпиад 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймагт нээлтээ хийлээ.
Олимпиад 2025.04.05-наас 09-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулагдана. Олимпиадад 9 дүгээр анги 50, 12 дугаар анги 54, багш ангилалд 48 багш оролцож онол, туршилт ангиллаар өрсөлдөнө.
МУИС, ШУТИС, МУБИС, ФТХ-ийн эрдэмтэн багш, докторууд, оюутнуудаас бүрдсэн баг бодлого дэвшүүлэх, засах, хамгаалалт хийх ажлыг, Өвөрхангай аймгийн Боловсролын газар, ЕБС-ууд, физикийн багш нартай хамтран зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна.
Олимпиадын нээлтийн үйл ажиллагааг нээж аймгийн засаг дарга О.Пүрэвдорж, УИХ гишүүн А.Ундраа, Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр, Г.Хосбаяр, Монголын физикийн нийгэмлэгийн тэргүүн Ц.Баатарчулуун нар оролцон үг хэлж оролцогчдод амжилт хүсэв.