Dark Light
Нийгэм | 2025-04-06

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Цэргийг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 88 жилийн ойн өдөр тохиож байна. Түүхт өдрүүдээр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнхан Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургууль болон ЗХЖШ-аас зохион байгуулсан төрөл мэргэжлийн цэргийнхний нэгдсэн тактикийн хээрийн сургуульд тус тус амжилттай оролцож, өмнөө тавьсан зорилгоо бүрэн дүүрэн биелүүлээд байна.

Түүхт өдрийг тохиолдуулан Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал зенитчин дайчдад илгээсэн мэндчилгээндээ "Орчин цагийн Зэвсэгт хүчинд цэргийг агаарын довтолгооноос хамгаалах их үйлсэд эрдэм бүтээл, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид, ажилтан албан хаагчид, ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа зенитчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа дайчид Та бүхэндээ Цэргийг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 88 жилийн ойн мэндийг Хуурай замын цэргийн нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье! Түүхт баярын энэ өдөр гавьяа зүтгэл, шударга ариун хөдөлмөрийнхөө үнэлгээ болсон одон медалиараа гоёж, сэтгэл зүрх нь догдлон байгаа ахмад дайчдадаа чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлэн, урт насалж, удаан жаргахын ерөөл дэвшүүлье. Зэвсэгт хүчний Цэргийг агаарын довтолгооноос хамгаалах ариун жагсаалд орж, алтан шаргал нар, мөнх хөх тэнгэрийг сахин хамгаалах хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэж яваа эрхэм зенитчиддээ амжилт хүсэж, баяр хүргэе" гэжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.12 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00