Dark Light
Нийгэм | 2025-04-06

МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ЗӨВЛӨМЖ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA

Дөрөвдүгээр сарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур их нууруудын хотгор орчмоор олон жилийн дунджаас хүйтэн, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас: Алтайн өвөр говиор ахиу, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгаар бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр температурын хувьд өөрчлөлт багатай, ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, салхины хурд харьцангуй их байх төлөвтэй байна.

Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын тогтворгүй байх төлөвтэй байна. Энэ сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр салхи ихтэй хуурай байхаар байна. Хуурайшилт ихтэй нутгуудаар үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын байдал түргэн өөрчлөлттэй байх тул мал төллөлт, малын бэлчээрлэлт болон малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг онцгойлон анхаарч богино болон дунд хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг зөвлөж байна.

Эх сурвалж | УЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.12 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00