Dark Light
Нийгэм | 2025-08-31

ИРЭХ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
31-нд ихэнх нутгаар, 09 дүгээр сарын 01-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цаг агаар тогтуун дулаахан байна.
 
Хур тунадас: 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9 дүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 03-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, 04-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 05-нд нутгийн зүүн хэсгээр, 06-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, хугацааны сүүлээр уулархаг нутгаар хур тунадас орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, 31-нд Алтайн салбар уулсаар, 09 дүгээр сарын 01-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 03-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 31 ихэнх нутгаар, 09 дүгээр сарын 01-нд нутгийн зүүн хагаст дулаахан, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 02-нд бороо орно. Дуу цахилгаантай.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: 31 болон 09 дүгээр сарын 01-нд дулаахан шөнөдөө +8...+11 градус, өдөртөө +21...+26 градус бусад хугацаанд шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23