Dark Light
Нийгэм | 2025-04-06

БНСУ-ЫН ТОП ИХ СУРГУУЛЬД 50 ХУВЬ ХӨНГӨЛӨЛТТЭЙ СУРАЛЦУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймаг, БНСУ хоорондын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж БНСУ-ын Топ 5 сургуулийн нэг болох Пусан хотын “КЁНГ НАМ ЧОНБУ” их сургуульд Сэлэнгэ аймгийн хүүхэд багачуудыг 50 хувийн хөнгөлөлттэй сургахаар болсон.

Энэ амралтын өдрүүдэд тус сургуулийн удирдах бүрэлдэхүүн Сүхбаатар, Мандал сумдад зочилж, сумын удирдлагууд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт зохион байгуулж сургуулийнхаа танилцуулга мэдээллийг өглөө. Уулзалтад аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн Боловсролын газрын дарга С.Тулга, Сүхбаатар, Мандал сумын удирдлагууд болон Кёнг нам чонбу сургуулийн төлөөлөл оролцлоо. Аймгийн удирдлагын багаас "Нутгийн оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах үүднээс гадаадын олон улс, хот, мужуудтай хамтарч ажиллаж байгаагийн нэг нь БНСУ. Орон нутгийн хүүхэд залуучууддаа таатай боломж нөхцөлийг бүрдүүлж, хэрэгцээт боловсон хүчнийг бэлтгэхээр ийнхүү ажиллаж байна. 39 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэн гаргадаг Кёнг нам чонбу сургуулийн зүгээс Сэлэнгэ аймгийн хүүхдүүдэд сурахын зэрэгцээ ажил эрхлэх боломжийг давхар олгох бөгөөд амжилттай суралцсан тохиолдолд төлбөрийг 100 хувь хөнгөлөх боломжтой гэдгээ илэрхийллээ.

Мөн цаашлаад хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, эмч, төрийн албан хаагчдыг БНСУ-д чадавхжуулах сургалтад хамруулахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.12 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00