2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ашигтай худалдан авалт хийх боломж гарна. Ажлаа өөрчлөх талаар бодож буй бол ур чадвараа сайжруулахад анхаарна. Танил нөхдөөс сайхан санал ирэх магадлалтай. Зарим хүмүүс мөнгийг хэрхэн амархан олж байгаад атаархах бололтой. Үүнээс болж хамт ажиллагсад, ойр дотнын хүмүүстэйгээ муудалцах хэрэггүй.
Үхэр: Зорилго чиглэлээ зөв тодорхойлбол бусдыг араасаа дагуулах болно. Өөрийн үзэл санааг тууштай баримтал. Таагүй зүйлийг ойртож буйг зөн совингоороо мэдэр. Од эрхсийн нөлөөгөөр та таагүй байдалд орно. Гэхдээ өөрийн хүчээр бүгдийг хяналтдаа авах боломжтой.
Ихэр: Өнөөдрийн зорилго олон хүмүүсийн жинхэнэ урам зоригийг өдөөж өгөх явдал байна. Та бүхний гадаад төрх дур булаам байна. Өнөөдөр чухал ажил хэрэгт оролцох эсвэл эрх мэдэл, нэр хүндтэй болох боломж гарна. Гэхдээ туйлын уян хатан ухаалаг ажилла. Харин дотнын хүнийхээ сул талыг өөгшүүлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
Мэлхий: Энэ өдөр илүү хянамгай зан хэрэг болно. Гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурахад хянамгай хандаарай. Бизнесийн үйл ажиллагаа хэвийн болох төлөв байна. Найз нөхдийн тусламж дэмжлэгийг ав. Таны ажил үр дүн муутай байгаа нь дан ганц гаднын нөлөө бус хамтрагч, ажилчдаас тань шалтгаалж байна.
Арслан: Энэ өдөр хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлуудаа шийдэж чадна. Мөн ойр дотнын хүмүүсийн хооронд үүссэн зөрчилтэй асуудлаа шийдэх үе. Уран бүтээлч хүмүүст амжилт олох боломжууд гарна. Шагнал, урамшуулал авах магадлал бага боловч ямар нэг онцгой чухал зүйл хийж чадна.
Охин: Авхаалж самбаа болон шийдвэр гаргах чадвараа үр дүнтэй ашиглаж чадвал амжилт олно. Гэхдээ амжилтад хүрэхийн тулд авьяасаас гадна тавьсан зорилготой, сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй болно. Ажил хэрэгч хүмүүс албан тушаал ахих магадлалтай үе. Хэрвээ сайн боломж гарч байгаа бол зоригтой оролдоод үзээрэй.
Жинлүүр: Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхэд тохиромжгүй цаг үе. Томоохон эд зүйл худалдан авч ихээхэн зарлага гаргах хэрэггүй. Энэ нь танд онц хэрэггүй байх бөгөөд удаан хугацааны турш санхүүгийн асуудалд оруулна. Өөрт байгаа ур чадвараа ашиглахад тохиромжтой. Та ажилдаа шинэлэг байдлаар ханд.
Хилэнц: Өнөөдөр хүмүүсийг ялгаж битгий харьцаарай. Гэнэтийн үйл явдал тохиолдож мэднэ. Хийсэн ажлаа эргэн харах хэрэг гарч магадгүй. Ойр дотнын хүн тань хамт байвал сайн. Ажил хэргийн харилцаа тогтоох болон үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд сонголт хийх хэрэгтэй болно. Та яг юу хүсээд байгаагаа өөрөө ч ойлгохгүй болж магадгүй. Тэсвэр хатуужил амжилтад хүргэнэ.
Нум: Тодорхойгүй байдлаас болж бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэх зүйл бүү хий. Эрсдэлээс айж урсгал дагах хэрэггүй. Сэтгэлийн хөдлөл болон эрч хүчээр дүүрэн бай. Та ойр дотнынхондоо анхаарал тавь. Энэ нь тэдэнд их таалагдах болно. Эрүүл мэнд бага зэрэг тавгүйтнэ. Та хэтэрхий их ажиллаж, өөртөө амралт өгөхгүй байгаагаас ядарч байна.
Матар: Ажил дээр дарамт үүснэ. Энэ өдөр эмх замбараагүй байдал давамгайлах хандлагатай байна. Ажил хэрэгт таагүй хандлага байгаа ч хувийн амьдралаа зохицуулах боломж гарна. Хэт их сэтгэл хөдлөлтэй байх нь өөрийн үзэл бодлоо алдаж, сайхан боломжоо үрэхэд хүргэнэ. Өнөөдөр амжилт гаргасан ч бусдад гайхуулалгүй даруухан байхыг хичээ. Мэргэжлийн ур чадвар өндөр хүмүүстэй уулзаж өөрийгөө цэнэглэ.
Хумх: Амар тайван өдөр. Эргэн тойрны үйл явдлууд анхаарлыг тань татахгүй байж магадгүй. Тодорхой эрсдэл байгааг сайн тооцоолж, сэтгэл зүйгээ бэлд. Өрсөлдөгч талын арга мэхнээс давж сэтгэ. Гаргасан шийдвэртээ харамсахгүйн тулд бүх зүйлд бэлэн бай. Өөртөө анхаарал тавьж, сэтгэлээ сэргээх зүйл сэдэж ол.
Загас: Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой сонирхолтой мэдээлэл хүлээн авснаар таны амьдралын зорилго өөрчлөгдөж магад. Эсвэл шинэ салбарт ажиллах сонголт хийх үйл явдал тохионо. Гэнэтийн өөрчлөлтөд биеэ барьж, уужуу тайван бай. Хэт их ажил хэрэг хөөцөлдвөл гэр бүлийн харьцаанд хэрүүл маргаан үүснэ. Од эрхэс таны ухаалаг тайван байдлыг үнэлэх болно.