Dark Light
Нийгэм | 2025-04-07

Б.БИЛГҮҮН: КАЗИНСЫГ ХҮНДЭЛДЭГ ГЭЭД УЯН ЗӨӨЛӨН ТОГЛОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монголын Үндэсний дээд лигийн 2025 оны плэй-офф үргэлжилж байна. Хагас шигшээ цувралд Хасын Хүлгүүд баг Сэлэнгэ Бодонсийг 7 дахь тоглолтод ялж, финалд шалгарлаа. Хасын Хүлгүүд багийн ахлагч Б.Билгүүний тоглолтын талаарх сэтгэгдлийг хүргэе.

-Сэлэнгэ Бодонстой хийсэн цуврал энэ хүрээд өндөрлөж байна. Сагсанбөмбөгийн 7 дахь тоглолт гарлаа. Энэ цувралыг дүгнэвэл?

-Долоо дахь тоглолтыг хүсэн хүлээдэггүй сагсанбөмбөг сонирхогч гэж үгүй байх. Ирж үзсэн хөгжөөн дэмжигчдэд харамсахааргүй, мартагдахааргүй тоглолт болсон байх. Манай багийн хувьд 3-1-ээр тэргүүлээд тайвширчихсан. Өрсөлдөгч багийн хувьд сэргэж орж ирээд төсөөлснөөс илүү өрсөлдөөнийг үзүүллээ.

-Сэлэнгэ Бодонс багийн импорт тоглогч Демаркуз Казинсын эсрэг ямар тактик, сэтгэлзүйтэй тоглосон бэ?

-Хувь тоглогчийн хувьд олимп, дэлхийд түрүүлж байсан, НБЭ-гийн аварга болж байсан. Ийм “год” тоглогч. Монголд ирсэнд нь баяртай байна. Гэхдээ талбай дээр тэр хүнийг хүндэлдэг гээд уян зөөлөн тоглох утгагүй. Тиймээс өөрт нь хэлсэн “Чи биднийг хожихгүй бол бид нар ч бас чамайг хүндлэхгүй” гэж. Талбай дээр тиймэрхүү маргаанууд гарсан. Нэг нэгнийгээ шатаах тиймэрхүү тактикуудыг аль аль баг нь хэрэглэлээ. Бидэнд цувралыг хялбараар дуусгах боломж байсан. 4-5 дахь тоглолтууд хэтэрхий тайван байсан. Цувралын харьцаа 3-1 байсан. Хожил байгуулах бүх дата манай талд байсан. Тиймээс хэтэрхий бардаад, тайвширчихсан юм болов уу.

-Казинсын хувьд тоглосон лиг бүртээ түрүүлж байсан. Монголын лигт ирээд ялагдаж, нутаг буцахаар боллоо. Монголын сагсны хөгжлийг харуулсан үзүүлэлт болж чадах уу?

-Монгол гэж ямар улс байдгийг дэлхий харсан байх. Казинсын оруулж байгаа стори, постоос тоглолтын highlight-ууд, лигийн өнгө төрх, хөгжөөн дэмжигчдийг мэдэрсэн байх. Казинс тоглосон болохоор дараа дараагийн импортууд ирэх боломж нээгдэж байгаа. Хэн ч Монголд ирэхэд санаа зоволтгүй нээлттэй ийм орчин бүрдлээ. Мөн сагсанбөмбөгийн үнэ цэнийг дээгүүрт өргөж өглөө. Хүн бүр лигийн тоглолтуудыг сонирхож байгаа нь өмнө нь анзаарагдаж байгаагүй мэдрэмжийг өгсөн.

-Өнөөдрийн тоглолтод та юун дээрээ анхаарав. Багтаа хэрхэн туслахыг хичээв?

-Бүх хөзөр манай талд байсан. Миний карьерын 5-6 дахь долоо дахь тоглолт. Тэгэхээр шинэ зүйл биш. Багийн залуус маань хэр сэтгэлзүйтэй байх вэ гэдэг л байсан. Тиймээс Сэргэлэн, Мушу бид хэд багаараа хурал хийгээд энэ талаар ярилцсан. Хагас шигшээ баг бүрд олдох боломж биш. Зарим багууд шөвгийн дөрөвт үлдэх боломжийн төлөө 5-10 жил бэлтгэл хийх тохиолдол бий. Бид жаахан хичээгээд тоглоход финалдах боломжтой болно. Тиймээс энэ боломжийг алдахгүй байх нь чухал шүү гэж багийнхандаа ярьж зөвлөсөн.

-Сүүлийн мөчид алдааны асуудлаас болж тоглолтыг чөлөөлсөн. Тэр үед ямар сэтгэлзүйтэй байсан бэ?

-Хувьдаа төлөвлөсөн тоглолтоо гаргаж чадсангүй. Юу, юугүй алдаа 4-5 болчихлоо. 16-7 минут л талбай дээр өнгөрөөлөө. Шүүгчдийн үлээлтийн талаар бодитоор шүүмжилж бас болохгүй байна.

Нэгдүгээрт, би багтаа бодитой хэмжээний тус нэмэр болж чадсангүй. Талбай дээр хангалттай минутыг ч өнгөрөөж чадсангүй. Үр ашигтай тоглолт үзүүлээгүй. Манай бусад тоглогчид түрүү жил рүүкий байсан. Энэ жилээс багийн гол тоглогчид болж өсөж дэвшиж байна. Ахмад тоглогчид талбай дээр байх эсэхээс үл хамаараад тоглолтыг аваад явах боломжтой хэмжээний тоглогчид болж байна гэж харж байна. Үүний үр дүнд ийн аваргын төлөө гарлаа.

-Энэ жилийн финалаас таны хүлээлт юу байгаа вэ?

-Би Хасын Хүлгүүд багт 2013 онд орсон. Энэ 13 жилийн хугацаанд 11 дэхээ финалд шалгарч байна. Хоёр удаад нь хүрэл медаль хүртсэн. Энэ шатанд шалгарна гэдэг хэр баргийн баг, тамирчдад олдох боломж биш. Тиймээс олдсон боломжоо тултал нь ашиглаад аварга авахыг зорино.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.12 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00