Dark Light
Нийгэм | 2025-04-07

ЭНЭ 7 ХОНОГИЙН СҮҮЛЭЭР ХУР ТУНАДАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 04 дүгээр сарын 07-ноос 04 дүгээр сарын 16-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 
 
10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, салхи шуургатай, сэрүүсэхийг анхааруулж байна.  
 
Хур тунадас: 07-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 08-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.  
 
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 10-нд ихэнх нутгаар, 11, 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүрч, шороон шуурга шуурна.  
 
Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хасагт сэрүүснэ. 
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 
 
Хур тунадас: 10-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.  
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 
 
Агаарын температур: Шөнөдөө Буянт-Ухаа орчмоор шөнөдөө -4...-9 градус, бусад хэсгээр 0...-5 градус хүйтэн, өдөртөө бүх хэсгээр +10...+15 градус дулаан байна. 10, 11-нд сэрүүснэ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14