Ардчилсан намын 35 жилийн ой өнөөдөр /2025.04.07/ тохиож буй. Энэ өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, ШИНЭ намыг АН-тай нэгтгэх асуудал болон бусад асуудлыг хэлэлцэж буй. Хуралдааны үеэр тус намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалтай улс төрийн зөвлөлийн гишүүн мөн, биш эсэх асуудлаар маргаж хөөгдсөн байна.
Улмаар маргаан даамжирч зодоон болж цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.