Dark Light
Нийгэм | 2025-04-07

ТАКСИНЫ ҮНИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ЖИШГЭЭР ЧӨЛӨӨЛНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал өнөөдөр такси үйлчилгээ эрхлэгч компанийн захирлуудтай уулзаж, гэрээнд гарын үсэг зурлаа. Зорчигч төвтэй такси үйлчилгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн зорчигчдын ая тухтай, хүртээмжтэй, эрүүл, аюулгүй зорчих нөхцөлийг хангах нь маш чухал. Энэ цаг үед компаниудтай таван жилийн хугацаатай гэрээ байгуулж, үнийг зах зээлийн жишгээр чөлөөлөхөөр тусгасанд аж ахуйн нэгжийн төлөөлөл талархаж байгаагаа илэрхийлэв. Энэхүү гэрээ нь хууль, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилттэй холбогдсон харилцааг зохицуулахад чухал үүрэгтэй юм.

Такси үйлчилгээ эрхэлдэг “Тэбэ сервис” ХХК-ийн Захирал Ц.Тэрбиш, “Юбикаб бригада хоршоо” компанийн Гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, “Мөнх такси" ХХК-ийн захирал Р.Мөнхтогтох, “Вип такси сервис” ХХК-ийн захирал Б.Ганчимэг, “Стар авто трейд" ХХК-ийн /”Сод такси”/ Гүйцэтгэх захирал С.Одсүрэн, “Буянт хөлгийн жолоо” ХХК-ийн захирал Ч.Эрдэнэ, “Юнайтэд бра” ХХК-ийн Захирал Д.Гансүх нар гарын үсэг зурлаа. Компанийн захирлууд такси үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай, найдвартай болгохын тулд хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон.

”Стар авто трейд" ХХК-ийн /”Сод такси”/ Гүйцэтгэх захирал С.Одсүрэн “Такси үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид бодлогын дэмжлэг маш чухал байдаг. Цаашдаа Нийслэлийн Засаг дарга болон Нийтийн тээврийн бодлогын газрын удирдлага дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Гэрээнд маш чухал хэд хэдэн зүйл заалт оржээ. Бид цаашид үйл ажиллагаанд тулгарч буй асуудлыг шуурхай мэдэгдэн, ямар шинэчлэл өөрчлөлт хийх шаардлагатайг танилцуулж, хамтран ажиллах болно” гэв. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.12 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00