АНУ-ын Лайкланд нэгдсэн нисэх хүчний баазад байрлах АНУ-ын Нисэх хүчний 5 дахь тэргүүн ахлагч Роберт Д.Гейлорын нэрэмжит Нисэх хүчний Ахлагчийн академийг Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвийн дарга сургагч ахлагч П.Баярмагнай болон Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 304 дүгээр тусгай салбарын ахлагч Н.Сувд-Эрдэнэ нар амжилттай суралцаж төгслөө.
Тус Ахлагчийн академи нь 1973 онд байгуулагдсанаас хойш өдгөө АНУ-ын Нисэх хүчинд 30 гаруй мянган ахлагч нарыг төгсгөж бэлтгэсэн байна. Энэ удаагийн буюу 129 дэх удаагийн төгсөлтөөр Монгол улсын зэвсэгт хүчнээс анх удаа хоёр ахлагч төгсөж байгаа нь энэ юм.
