Dark Light
Нийгэм | 2025-04-07

НУМ: ЗАРИМ АЖЛЫН ҮР ДҮН ТАНЫ САНАСНААС Ч ТҮРГЭН ГАРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав. Ямар ч асуудалд бүтээлч, ухаалаг байдлаар хандах нь ашигтай. Шинэ ажил цөөнгүй өөрчлөлт шаардана. Таны өөртөө итгэлгүй байдал шинэ ажил хэрэгт муугаар нөлөөлж мэднэ. Хоцрогдсон үзэл бодлоо таягдан хая. Өнөөдөр хэрүүл маргаанаас татгалз.
 
Үхэр: Харилцан ойлголцохын тулд илүү нийтэч байх хэрэгтэй. Дарга удирдлагатайгаа хэл амаа ололцох хэрэгцээ байна. Мөн найз нөхөдтэйгөө ч үл ойлголцох байдал үүсэж болно. Хэн нэгэн сонирхолтой санал тавина. Эсвэл сэтгэл сэргээх мэдээ ирнэ. Энэ өдөр гэнэтийн үйл явдал аз авчрах магадгүй.
 
Ихэр: Гэр бүл болон ахуй амьдралын нөхцөл байдлаа дээшлүүлэх оролдлогыг од эрхэс дэмжиж байна. Мэргэжлийн ур чадвараа харуулж, өөрийгөө ажил үйлсээрээ батал. Эрүүл мэнддээ анхаар. Ямар нэг өвчин зовуурь илэрвэл заавал мэргэжлийн эмчид очиж зөвлөгөө ав.
 
Мэлхий: Гаднын нөхцөл байдал сайн зохион байгуулалтыг шаардах болно. Өнөөдөр ойр дотнын хүмүүстэйгээ бүү зөрчилд. Ажил амьдралаа зохицуулах гэсэн таны чин хүслийг үл ойлгох байдал гарсан ч бүү гомдол. Гомдол мэдүүлж, үг хөөх цаг биш. Албан хэрэгцээнээс болж багагүй зардал гаргахад хүргэнэ. Гэсэн ч та энэ бүхнийг даван гарах сэтгэлийн тэнхээтэй байвал эргэн тойронд тань сайхан өөрчлөлт ажиглагдана.
 
Арслан: Хуримтлагдсан эмх замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд гэнэтийн шийдвэр гаргана. Барилга барих болон засварлах зэрэг бүтээн байгуулалтын ажилд таатай нөлөө их байна. Мөн төрөл бүрийн судалгаа шинжилгээний болон зохион бүтээх үйл ажиллагаанд тохиромжтой. Ойр дотнынхоо хүмүүсээ баярлуул. Сонирхолтой сайхан бэлэг тэдэнд таалагдах байх.
 
Охин: Эрч хүчтэй ажиллаж байж амжилтад хүрэх өдөр. Өөрийгөө дайчил. Гаднын нөлөөнөөс үүсэх саад бэрхшээлээс болж төлөвлөсөн ажлаа хойшлуулах бололтой. Хүссэн зорилгоо биелүүлэхэд тохиромжтой мөчийг мэдрэхэд сэтгэл санаагаа чиглүүл. Олон нийтийн дунд судалгаа хийн төлөвлөгөө зохиох нь урт хугацаанд үр ашигтай байна.
 
Жинлүүр: Бусдын үзэл бодлыг сайн сонсох өдөр. Хоёрдмол утга санаатай тодорхой бус нөхцөлийг тодруулж байж гаргасан шийдвэр зөв байна. Мөн төлөвлөгөөгөө анхааралтай нягтлан шалга. Хэдийгээр та нэр хүндэд дуртай ч өөрийн төлөвлөгөөгөө амьдралд хэрэгжүүлэх, амжилтад хүрэхийн тулд даруухан байх хэрэгтэй байна.
 
Хилэнц: Хэрвээ одоогийн ажил тань таалагдахгүй байгаа бол солих боломжийг бүү алд. Танд тохирох ажлын байрыг олж магадгүй. Өөрийн эрүүл мэндийн төлөө цаг зав хөрөнгө мөнгө зарцуул. Мөнгөнөөс болж их санаа зовох хэрэггүй. Хамгийн гол нь сэтгэл санаа эрүүл байх ёстойг ойлго. Хувийн амьдралд өөрчлөлт гарах эсвэл ямар нэгэн шинэ боломж харагдах зэрэг нөхцөл үүснэ.
 
Нум: Зарим ажлын үр дүн таны санаснаас ч түргэн гарна. Өнөөдөр дарга удирдлагын зүгээс таны хичээл зүтгэлийг бодитоор үнэлэх болно. Ихэнх хүмүүс ажил хэргийн ямар ч бэрхшээлтэй асуудалтай нүүр тулахад бэлэн байна. Үр дүн гаргаж чадвал та сайн шагнал урамшуулал авах болно.
 
Матар: Таны шийдвэрээс болж хувь заяа нь илүү хамаарч байгаа хүмүүст туслах нь чухал асуудал байна. Хэрвээ өөрийн оролцоогүй шахам чухал амжилт гаргасан бол яаран бүү баярла. Бусдын өгсөн болгоныг нь шүүрэн авах хэрэггүй. Энэ үед хайр сэтгэлийн харилцаа нь өмнөх амьдралын нөлөөнөөс ихээхэн шалтгаална.
 
Хумх: Өнөөдөр амин хувийн болон албан ажлаар эргэн тойрныхонтойгоо санал солилцоход тааламжгүй. Түрэмгий дарангуйлах зан авир гаргахаас сэргийл. Ойр дотнын хүмүүстэйгээ ч ширүүн харьцаж магадгүй. Бүрхэг нөхцөл байдлаас болж харьцаагаа муутгахгүйг хичээ. Ажил хэрэг болон гэр бүлийн асуудлаа аль болох зөв зохицуулан, эерэг байлгахыг зорилго болго.
 
Загас: Олон хүнтэй харилцах болон наргиж цэнгэхээс татгалз. Бусдын нөлөөнд автаж болзошгүй байгаа тул болгоомжил. Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Үнэтэй худалдан авалтаас татгалз. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлал авчрах хүнтэй танилцаж магадгүй. Гэхдээ дотоод сэтгэлээ хэт нээхээс болгоомжил.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.12 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00