12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2025/04/07 - 2025/04/13).
Хонь: Энэ үед ашигтай худалдан авалт хийх боломж гарна. Танил нөхдөөс сайхан санал ирэх магадлалтай. Амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав. Ямар ч асуудалд бүтээлч, ухаалаг байдлаар хандах нь ашигтай. Шинэ ажил цөөнгүй өөрчлөлт шаардана. Таны өөртөө итгэлгүй байдал шинэ ажил хэрэгт муугаар нөлөөлж мэднэ. Хоцрогдсон үзэл бодлоо таягдан хая. Бусдын санаа бодлыг хүндэл. Олон зүйлийг өөрийнхөө төлөө гэж хийх үзэл бодлоосоо татгалзах хэрэгтэй болохыг од эрхэс зөвлөж байна. Хувийн хэрэгцээ, сайн сайхан байдлыг бүрдүүлэх гэхээс илүү олон хүмүүсийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэх нь шинэ боломж бий болгоно. Зөвхөн өнөөдрөө бодолгүй маргаашийг харсан зөв шийдвэр гарга. Од эрхсийн дохиог зөв мэдэрвэл алдаа гаргахаас аварна. Гэхдээ хэт яарснаас таагүй байдалд орж болзошгүй. Чухал шийдвэр гаргах шаардлага тулгарсан ч сайн судал. Долоо хоногийн сүүл рүү хувийн амьдралд тохиолдож буй зүйлсийг та хариуцлагатайгаар шийдэх хэрэгтэй болно. Туршлагатай хүмүүсийн үгийг сонс. Санхүүгийн ажил хэрэг танд томоохон боломж олгож байна. Түүнийг хэрхэн зөв ашиглах нь зөвхөн танаас хамаарна. Аливаа эерэг хандлагыг сайн ашигла. Бусдаас ирэх ойлгомжгүй тодорхойгүй хандлагыг ч тайван хүлээж ав. Сэтгэл доторхоо ил тод илэрхийлэх хэрэггүй. Элдэв янзын хүмүүстэй харилцахаас болгоомжил.
Үхэр: Шинжлэх ухааны судалгаа хийх болон уран бүтээл туурвих зэрэг хөгжин дэвших үйл ажиллагаанд тохиромжтой үе. Сайн дурын арга хэмжээнд оролцоно. Таны хүмүүсийг өөртөө татах авьяас чадвар илэрнэ.Өөрийн үзэл санааг тууштай баримтал. Таагүй зүйлийг ойртож буйг зөн совингоороо мэдэр. Од эрхсийн нөлөөгөөр та таагүй байдалд орно. Гэхдээ өөрийн хүчээр бүгдийг хяналтдаа авах боломжтой. Харилцан ойлголцохын тулд илүү нийтэч байх хэрэгтэй. Дарга удирдлагатайгаа хэл амаа ололцох хэрэгцээ байна. Мөн найз нөхөдтэйгөө ч үл ойлголцох байдал үүсэж болно. Хэн нэгэн сонирхолтой санал тавина. Эсвэл сэтгэл сэргээх мэдээ ирнэ. Гэнэтийн үйл явдал аз авчрах магадгүй. Хэрэгжүүлж амжаагүй төлөвлөгөөгөө дахин боловсруул. Амьдралын хэмнэлийг сошиал орчин, олны танилын үгээр бүү дүгнэ. Найз нөхдийн харилцаанд гарсан ан цавыг нүүр тулсан уулзалт арилгана. Алдсан итгэлийг нь эргүүлэн авахыг оролд. Гэр бүлтэйгээ ойр байж, дотнын хүмүүстээ анхаарал тавь. Хүмүүсийн таагүй үйлдэлд хариу бүү үзүүл. Стресст орохоос сэрэмжил. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн хэцүү байдалд орж магадгүй. Энэ үед танд туслах хүн олдохгүй байж мэднэ. Хадгалсан мөнгөө зөв зарцуулах нь тун чухал байна. Ажлын хэт ачааллаас зайлсхий. Та тэмцэх чадвар байсан ч хүрэх боломжгүй зүйл бас байна. Бүхнийг хүчээр дийлдэггүйг сайн сана. Ямар нэг шинэ санаа нь алдаанд хүргэх учир түр хүлээ. Хамтын ажиллагааны бичиг баримтдаа хяналт тавихгүй бол алдагдалд ороход бэлэн байна. Хайрын харилцаанд болгоомжтой ханд. Та байнга завгүй байснаас гэр бүлийн хүнээсээ гомдлын үг сонсоход хүрнэ. Мөн хардалт таны амьдрал гай тарьж магадгүй. Дэмий зүйлд эрч хүчээ бүү үр. Ямар ч хэрэггүй ажил хэргээр бүү хөөцөлд. Найз нөхдийн сайхан сэтгэл, өгөөмөр занд найдаж болно. Тэдний тусламж таны сэтгэл санааг өөдрөг болгоно.
Ихэр: Чухал ажил хэрэгт оролцох эсвэл эрх мэдэл, нэр хүндтэй болох боломж гарна. Гэхдээ туйлын уян хатан ухаалаг ажилла. Амжилтын шатаа ахиулж, хүссэн байр сууриндаа хүрэхийг хүсэж байвал мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх талаар төлөвлө. Од эрхсийн таагүй байрлал санхүүгийн хүндрэл учрах, гэнэтийн тооцоолоогүй зарлага гарахыг зөгнөж байна. Амьдралын тансаг сайхан тал руу хэт их тэмүүлэх хэрэггүй. Зохистой ухаалаг хэмнэлт хийж чадсанаар та багахан хугацаанд нэлээд хэмжээний мөнгөн хуримтлалтай болж чадна. Ойр дотнын хүнийхээ сул талыг өөгшүүлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Гэр бүл болон ахуй амьдралын нөхцөл байдлаа дээшлүүлэх оролдлогыг од эрхэс дэмжиж байна. Эрүүл мэнддээ анхаар. Ямар нэг өвчин зовуурь илэрвэл заавал мэргэжлийн эмчид очиж зөвлөгөө ав. Долоо хоногийн сүүл рүү ажил хэрэгт өөрчлөлт хийх шаардлага үүссэн бол эхлүүл. Удаан үргэлжилсэн ашиггүй ажлаас их хэмжээний мөнгөө алдахаас сэргийл. Таны хувь заяанд муу нөлөө үзүүлж буй хүмүүсээс салах эр зоригтой бай. Хувийн ур чадварын тусламжтайгаар цаашдын үйл ажиллагаагаа хэрэгтэй чиглэлд оруулж эхэл. Санасандаа хүрэхийн тулд хий бодолд авталгүй, бодит ажил барьж ав. Та цагаа зөв зарцуулж байж, ахуй амьдралаа тэнцвэртэй, бүтээмжтэй болгоно. Өөрийн тогтвортой найдвартай ар талыг бүрдүүл. Хуучин найзуудтайгаа холбоо барьж цагийг хамт өнгөрүүл. Олон хүмүүсийн анхаарлын төвд байж, өөрчлөгдөж буй нөхцөл байдалдаа түргэн зохицож чадна. Гэр бүлд маргаан үүсэж болзошгүй. Бусдын үгийг үл сонссон, өөрийгөө зөвтгөсөн хандлага их байх болно. Маргаанд ялагч гэж байхгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрвөл энэ бүхэн энх тайвнаар шийдэгдэнэ.
Мэлхий: Гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурахад хянамгай хандаарай. Санаандгүй байдлаар гаргасан оновчгүй үйлдлээс болж ихээхэн үргүй зарлага гаргах магадлалтай. Итгэлтэй түнш, хамтран ажиллагч нарынхаа итгэлийг алдахгүй байхын хичээ. Бизнесийн үйл ажиллагаа хэвийн болох төлөв байна. Найз нөхдийн тусламж дэмжлэгийг ав. Таны ажил үр дүн муутай байгаа нь дан ганц гаднын нөлөө бус хамтрагч, ажилчдаас тань шалтгаалж байна. Нөлөө бүхий хүмүүс болон төрийн албаны эрх мэдэлтнүүдтэй асуудалтай орооцолдож магадгүй. Үйл явдлыг бүү яаруул. Яарч сандарсан эсвэл уурлаж бухимдсан үедээ чухал шийдвэр бүү гарга. Ойр дотнын хүмүүстэйгээ бүү зөрчилд. Ажил амьдралаа зохицуулах гэсэн таны чин хүслийг үл ойлгох байдал гарсан ч бүү гомдол. Гомдол мэдүүлж, үг хөөх цаг биш. Албан хэрэгцээнээс болж багагүй зардал гаргахад хүргэнэ. Гэсэн ч та энэ бүхнийг даван гарах сэтгэлийн тэнхээтэй байвал эргэн тойронд тань сайхан өөрчлөлт ажиглагдана. Олон асуудал дээр хүчтэй сөргөлдөөн үл ойлголцох байдалтай тулгарах болно. Од эрхэс үнэнч шударгыг билэгдэнэ. Энэ дохиог дагаж чадвал хэзээ нэг цагт танд нэр алдар, эд баялаг ирнэ. Долоо хоногийн сүүл рүү уран сэтгэмжтэй санаанууд ажлын нөхцөл байдлыг сайжруулна. Бусдаас хэрэгцээтэй туслалцааг авах нь танд нэр алдарт хүрэхэд тусална. Эмх цэгц, зарчимч байдлаар төлөвлөгөөнийхөө дагуу ажилла. Бие даасан байдал бол таны бусдаас ялгарах гол тал гэдгийг батал. Алдаа гаргахаас бүү ай гэхдээ, хууль зөрчиж болохгүй. Эрч хүч буурч магадгүй. Бага зэрэг ядарсан байна. Гэр бүлд шалтгаангүй таагүй харилцаа үүсэж, муу хүмүүсээс болж хагарал гарах магадлалтай. Хосуудын харилцаа хөндий хоосон мэт байсан ч яваандаа хэвийн болно. Халдварт өвчинд өртөж болзошгүй байна. Эрүүл мэндээ сайн хамгаал. Бие султай хүмүүсийн эрүүл мэнд сайнгүй байх тул эмчийн хяналтад орж, эмчилгээгээ таслахгүй байхад анхаар. Залуу хүмүүс хайр сэтгэлтэй учирна.
Арслан: Энэ долоо хоногт хөрөнгө мөнгөтэй холбоотой болон ойр дотнын хүмүүсийн хооронд үүссэн зөрчилтэй асуудлыг шийдэх үе. Ойр дотнынхоо хүмүүсээ баярлуул. Сонирхолтой сайхан бэлэг тэдэнд таалагдах байх. Сэтгэл хөдлөлөө хянаж чадвал бүх зүйл сайнаар төгсөнө. Хайрын харилцаандаа өөртөө итгэлтэй байдлаар ханд. Уран бүтээлч хүмүүст амжилт олох боломжууд гарна. Хуримтлагдсан эмх замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд гэнэтийн шийдвэр гаргана. Ашиг олохгүй үйл ажиллагаа таныг материаллаг хүндрэлд оруулах магадлалтай байна. Ойр дотнын найзуудтайгаа уулзаж хэрэгтэй зөвлөгөөг ав. Барилга барих болон засварлах зэрэг бүтээн байгуулалтын ажилд таатай нөлөө их байна. Мөн төрөл бүрийн судалгаа шинжилгээний болон зохион бүтээх үйл ажиллагаанд тохиромжтой. Ажлын хэт ачааллаас болж толгой, ходоод өвдөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Долоо хоногийн сүүл рүү харилцаа холбоо сэргэх нь мөнгө санхүүгийн асуудалд эерэг нөлөөлөх болно. Цаашдын харилцаагаа шийдэх чухал яриа өрнүүлнэ. Аливаа харилцаанд төвийг сахисан байр суурь баримтал. Сэтгэл зүйн тогтвортой байдалдаа их анхаарал тавих шаардлагатай. Хий дэмий зүйлд аз турших хэрэггүй. Амьдрал санаснаас энгийн гэдэг дүрмийг байнга санаж яв. Байгаадаа сэтгэл дундуур байх зарчмыг баримтал.
Охин: Авхаалж самбаа болон шийдвэр гаргах чадвараа үр дүнтэй ашиглаж чадвал амжилт олно. Албан тушаал ахих магадлалтай үе. Хэрвээ сайн боломж гарч байгаа бол зоригтой оролдоод үзээрэй. Эрч хүчтэй ажиллаж байж амжилтад хүрэх тул өөрийгөө дайчил. Гаднын нөлөөнөөс үүсэх саад бэрхшээлээс болж төлөвлөсөн ажлаа хойшлуулах бололтой. Хүссэн зорилгоо биелүүлэхэд тохиромжтой мөчийг мэдрэхэд сэтгэл санаагаа чиглүүл. Олон нийтийн дунд судалгаа хийн төлөвлөгөө зохиох нь урт хугацаанд үр ашигтай байна. Хийхээр төлөвлөсөн ба хийж амжаагүй зүйлсээ дахин тунгаан бодсоноор цаашид өөр түвшинд хүрч ажиллах боломж олгоно. Хэт болгоомжлол цаг алдуулах магадлалтай. Гэхдээ шинэ ажил эхлэхэд зарим нөхцөл байдал тохиромжгүй байна. Ашиггүй зардал гарч ирж магадгүй үе. Одоо байгаадаа сэтгэл хангалуун бай. Өөрт ноогдсон заяа төөргийг голж болохгүй. Олны талархлыг хүлээх үйл явдал хүлээж байна. Тайван, хөгжилтэй боловч тооцоотой бай. Долоо хоногийн сүүл рүү хайр дурлалын элдэв холбоо сүлбээндээ шүүмжлэлтэй ханд. Үнэнч харилцааг эрхэмлэ. Өөртөө ирсэн шүүмжлэлийг зөвөөр хүлээж авах нь сайн. Архаг өвчин хүндэрч болзошгүй байна. Эрүүл мэндээ бодож уур уцаар, стрессээс хол бай. Гэр бүлийнхээ хүмүүсийг баярлуулах үйл ажиллагаа зохион байгуул. Эцэг, эхчүүд үр хүүхдүүдээ хувь хүний хөгжил, мэдлэг боловсрол санаанд тань хүрэхгүй байгаа бол арга хэмжээ аваарай. Зарим үйл явдал танд төвөг удах ч далдуур таныг ивээсэн мэт санагдана. Амьдралд аз, эз хосолдог гэдгийг ойлгох болно. Сүмд хийдэд очиж өөрийгөө ариусгахыг од эрхэс зөвлөж байна. Мөнгөө хэрхэн зөв зарцуулах талаар сайн судал.
Жинлүүр: Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхэд тохиромжгүй цаг үе. Томоохон эд зүйл худалдан авч ихээхэн зарлага гаргах хэрэггүй. Мөн төлөвлөгөөгөө анхааралтай нягтлан шалга. Хоёрдмол утга санаатай тодорхой бус нөхцөлийг тодруулж байж гаргасан шийдвэр зөв байна. Ямар нэг бичиг баримт бүрдүүлэх бол туйлын анхааралтай бай. Сайн судлалгүйгээр гэрээнд гарын үсэг бүү зур. Таны ажил хэрэгч байдлыг нөлөө бүхий хүн олж харж магадгүй. Гадаад төрх сэтгэл татам байх тул эсрэг хүйсийн хүнээ татах чадвар нэмэгдэнэ. Өөрт байгаа ур чадвараа ашиглахад тохиромжтой. Та ажилдаа шинэлэг байдлаар ханд. Амьдралдаа хийсэн өөрчлөлтдөө маш их баяр хөөртэй байх болно. Ажил болон амьдралын нөхцөлөө сайжруулах боломжийг бүү алд. Албан тушаал дэвшиж магадгүй. Мөн шагнал авах, нэр хүнд өсөх, олны танил болох магадлалтай. Хуучны тасарсан харьцаагаа сэргээнэ. Долоо хоногийн сүүл рүү ажил хэрэгт хайнга хандах магадлалтай. Харилцаагаа өргөжүүлэх шаардлага гарна. Харин сэтгэлийн хөөрөл ихтэй хүмүүстэй ямар нэг шалтгаанаар бүү харьц. Сайн танихгүй хүмүүсийн санал болгосон худалдаа арилжаанаас ашиг олж чадахгүй. Сэтгэл татмаар санал ирсэн ч бүү хүлээн ав. Худал амлалт бүү өг. Ойр дотнын хүмүүстээ сэтгэл зүрх, цаг заваа зориулснаар амьдралд тань эергээр нөлөөлж, эрч хүч нэмнэ гэдгийг од эрхэс зөвлөж байна.
Хилэнц: Гэнэтийн үйл явдал тохиолдож мэднэ. Хийсэн ажлаа эргэн харах хэрэг гарч магадгүй. Ажил хэргийн харилцаа тогтоох болон үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд сонголт хийх хэрэгтэй болно. Хэрвээ одоогийн ажил тань таалагдахгүй байгаа бол солих боломжийг бүү алд. Танд тохирох ажлын байрыг олж магадгүй. Өөрийн эрүүл мэндийн төлөө цаг зав хөрөнгө мөнгө зарцуул. Хувийн амьдралд өөрчлөлт гарах эсвэл ямар нэгэн шинэ боломж харагдах зэрэг нөхцөл үүснэ. Хамт ажиллагсдадаа бүү гомдол мэдүүл. Таны санаачилсан ажлуудыг үнэлэх боломжийг сайн ашигла. Бие өвдөж болзошгүй. Настай хүмүүс хууч өвчнөө сэдрээхээс сэрэмжил. Эмчид очоогүй удаж байгаа бол шинжилгээ өгөөрэй. Залуу насныхаа баяр хөөрийг хэт дэвэргэхээс болгоомжил. Долоо хоногийн сүүл рүү албан тушаалтай хүмүүсийн амбиц хөдөлнө. Аливаа шинэ өөрчлөлтийг шийдэхийн өмнө хөндлөнгөөс, өөр өнцгөөс харахыг хичээ. Хардлага болон алдсан итгэл найдвараас болж түншлэлд саад тотгор учирч болзошгүй. Аливаа хүнд ажлаас зайлсхий. Удирдлагатайгаа бүү муудалц. Нөхцөл байдал сайн тал руугаа удахгүй эргэнэ. Архи дарснаас хол бай. Сэтгэлийн дуудлагаа зөв мэдэр. Мөрөөдлийн амьдрал ямар ч байдлаар эхэлж болно. Найз нөхөд тань зочлон ирж, таны сэтгэлийн доторх асуудлыг хуваалцах болно. Халамжтай сайн эцэг эх байхыг хичээх өдөр. Үр хүүхдүүддээ үлгэр жишээ болох сайн үйлийг хамтдаа хий. Тэднийг сайхан сэтгэлтэй болгохын тулд одооноос анхаарах хэрэгтэй болжээ. Ямар нэг тэнэг алхам таны гэр бүлд хожим хохирол учруулж магадгүй.
Нум: Бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэх зүйл бүү хий. Эрсдэлээс айж урсгал дагах хэрэггүй. Сэтгэлийн хөдлөл болон эрч хүчээр дүүрэн бай. Та ойр дотнынхондоо анхаарал тавь. Энэ нь тэдэнд их таалагдах болно. Эрүүл мэнд бага зэрэг тавгүйтнэ. Та хэтэрхий их ажиллаж, өөртөө амралт өгөхгүй байгаагаас ядарч байна. Гэхдээ ажлын үр дүн таны санаснаас ч түргэн гарна. Өнөөдөр дарга удирдлагын зүгээс таны хичээл зүтгэлийг бодитоор үнэлэх болно. Ихэнх хүмүүс ажил хэргийн ямар ч бэрхшээлтэй асуудалтай нүүр тулахад бэлэн байна. Үр дүн гаргаж чадвал та сайн шагнал урамшуулал авах болно. Од эрхсийн нөлөөгөөр шударга бус аливаа зүйлд та туйлын мэдрэмтгий байна. Энэ нь амар байхгүй ч чухал үнэт зүйлээ шийдвэртэй хамгаалах эр зориг гарга. Хүч хүрээгүй орхисон асуудлаа үргэлжлүүлэн засах тэвчээр танд хэрэгтэй. Бусдыг бага зэрэг баярлуулахад мөнгө бүү хайрла. Санхүүгийн асуудалдаа болгоомжтой нямбай ханддагийнхаа ачаар хөрөнгө мөнгөө хуримтлуулж чадна. Од эрхсийн таатай нөлөө бусад хүмүүстэй харьцах харилцааг тань бэхжүүлнэ. Энэ нь ажил бүтэхэд гол туслалцаа байх болно. Долоо хоногийн сүүл рүү ажилдаа орчин үеийн зөв арга барилыг ашигла. Хамтрагч нартаа алдаа гаргасан бол түүнийгээ засах, хариуцлага үүрэх зэрэгт суралцах боломж олго. Залуу хүмүүс эрч хүчээр дүүрэн байж, шийдвэр хурдан гаргах чадвартай байна. Жирийн үед хийдэг зүйлээсээ өөр зүйл хийхийг хүснэ. Мэдрэмжтэй зангаар бусдыг уриалан дуудаж чадна. Хайр дурлалын харилцаандаа чин сэтгэлээсээ ханд. Хүсэл сонирхол нэг байх ч одоогийн үүсэх нөхцөлд сэтгэлзүйн төвөгтэй байдал илрэх бололтой. Гэр бүлдээ сайн анхаарал тавь. Гэр бүл, эцэг эхтэйгээ ойрхон байх хэрэгтэй болно. Хүүхдүүдийн хүмүүжил, харилцааны асуудалд таны оролцоо шаардлагатай болно. Материаллаг байдлаа дээшлүүлэхэд анхаар.
Матар: Эмх замбараагүй байдал давамгайлах хандлагатай байна. Ажил хэрэгт таагүй хандлага байгаа ч хувийн амьдралаа зохицуулах боломж гарна. Хэт их сэтгэл хөдлөлтэй байх нь өөрийн үзэл бодлоо алдаж, сайхан боломжоо үрэхэд хүргэнэ. Ихээхэн зөрчилдөөн үүссэн ч уур уцаараа ил гаргахгүй бай. Бусдад уруу татагдахаас зайлсхий. Зарим түншүүдийн түрэмгий саналаас татгалз. Ямар нэг хурдан баяжих саналаас зайлсхий. Ээдрээтэй хүнд нөхцөл байдлаас хурдан гарах гарц олно. Амжилт гаргасан ч бусдад гайхуулалгүй даруухан байхыг хичээ. Хэрвээ өөрийн оролцоогүй шахам чухал амжилт гаргасан бол яаран бүү баярла. Бусдын өгсөн болгоныг нь шүүрэн авах хэрэггүй. Мэргэжлийн ур чадвар өндөр хүмүүстэй уулзаж өөрийгөө цэнэглэ. Шинэ төлөвлөгөө болон бэлдсэн гэрээндээ дүгнэлт хий. Сэтгэл тавгүйтсэнээс бие өвдөж болзошгүй. Олон зүйлд санаа зовох хэрэггүй. Мөнгө, санхүүтэй холбоотой шийдвэр гаргах хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү өмнөх ажлын үр дүнг их хүчин чармайлтаар харах гэж яарах хэрэггүй. Та ойр дотнын болон хамт ажилладаг хүмүүстээ шударга бусаар ширүүн хандаж магадгүй. Бичиг баримт бүрдүүлэх болон үүрэг амлалт өгөх, зарга мэдүүлэх зэрэгт болгоомжтой ханд. Чухал шаардлагатай хүнд нөхцөл байдалд зөв шийдвэр гаргахын тулд зөвхөн саруул ухаан төдийгүй мэдрэмждээ захирагд. Гадуур салхинд алхаж, толгойгоо бага ч гэсэн амраагаарай. Энэ нь танд илүү их амралт тайвшрал авч ирнэ. Таныг хувь заяаг буруу тийш эргүүлж болзошгүй харилцаанаас хол бай. Эсрэг хүйсийн хүний гадаад төрх, гоо сайханд хэт татагдана. Сэтгэл татам хүнтэй уулзах боловч амьдралд таатай өөрчлөлт өгөх эсэх нь тодорхойгүй байна. Наргиж цэнгэхдээ буруу санаатны урхинд орох магадлалтай байна. Олныг хамарсан хэрүүл маргаанаас зайлсхий.
Хумх: Эргэн тойрны үйл явдлууд анхаарлыг тань татахгүй байж магадгүй ч тодорхой эрсдэл байгааг сайн тооцоолж, сэтгэл зүйгээ бэлд. Өрсөлдөгч талын арга мэхнээс давж сэтгэ. Гаргасан шийдвэртээ харамсахгүйн тулд бүх зүйлд бэлэн бай. Амин хувийн болон албан ажлаар эргэн тойрныхонтойгоо санал солилцоход тааламжгүй. Түрэмгий дарангуйлах зан авир гаргахаас сэргийл. Ойр дотнын хүмүүстэйгээ ч ширүүн харьцаж магадгүй. Бүрхэг нөхцөл байдлаас болж харьцаагаа муутгахгүйг хичээ. Эрсдэлтэй байдал хэрэггүй. Бүхнийг хуулийн дагуу хий. Хямралтай байсан ч мөнгөний төлөө хийх бодлогогүй алхам хожим хор уршиг тарина. Тооцоо судалгаа сайтай байвал од эрхсийн эерэг нөлөөгөөр амжилт олно. Эрүүл мэндтэй холбоотой хүндрэл бэрхшээл тулгарч магадгүй. Архаг өвчин сэдэрч болзошгүй байна. Хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд сайн эмчилгээ хийлгэ. Шинэ ногоо жимс хүнсэндээ хэрэглэ. Долоо хоногийн сүүл үе хувийн уулзалт зохиох, бие даан суралцаж эхлэх зэрэгт тохиромжтой. Уран сэтгэмж, ургуулан бодох чадвар үр бүтээлтэй байна. Гэхдээ биеийн хүчний хүнд хөдөлмөр хийх гэж төлөвлөсний хэрэггүй. Мөн оюун ухаан сэтгэл хөдлөлдөө захирагдах хандлагатай байх тул бодол санаагаа цэгцтэйгээр илэрхийлж чадахгүй бололтой. Ямар нэгэн шалтгаанаар ойрын үед амарч чадахгүй байгаа бол эргэн тойрондоо гэнэтийн тааламжгүй зан гаргаж магадгүй. Идэвхтэй амрах, шинэ мэдлэг олж авах зэрэгт тохиромжтой. Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Ганц бие хүмүүс хайрын холбоо тогтож болзошгүй. Нэр төр болон хайр дурлалын асуудал дээр ялихгүй зүйлээр өөрийгөө азгүй нэгэн гэж бүү буруутга. Та хүчирхэг, эрч хүчтэй байвал ойр дотнын хүмүүс тань амьдрах урам зоригоор дүүрэн байна. Дотнын хүмүүсийнхээ төлөө амьдарч байгаа гэдгээ сайн ухаар. Од эрхсийн байрлал танд гэнэтийн бэлэг илгээнэ.
Загас: Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой сонирхолтой мэдээлэл хүлээн авснаар таны амьдралын зорилго өөрчлөгдөж магад. Эсвэл шинэ салбарт ажиллах сонголт хийх үйл явдал тохионо. Гэнэтийн өөрчлөлтөд биеэ барьж, уужуу тайван бай. Хэт их ажил хэрэг хөөцөлдвөл гэр бүлийн харьцаанд хэрүүл маргаан үүснэ. Олон хүнтэй харилцах болон наргиж цэнгэхээс татгалз. Бусдын нөлөөнд автаж болзошгүй байгаа тул болгоомжил. Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Үнэтэй худалдан авалтаас татгалз. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлал авчрах хүнтэй танилцаж магадгүй. Гэхдээ дотоод сэтгэлээ хэт нээхээс болгоомжил. Эрсдэлтэй харьцаанд бол бүр дээд зэргийн болгоомжтой ханд. Найзуудтайгаа уулзах үед хэлэх үгээ сайн бодохгүй бол зөрчилдөөнд хүргэж болзошгүй байна. Атаа жөтөө өвөрлөсөн хэн нэгэн таныг унагах гэж оролдох боловч чадахгүй бололтой. Гэвч үүнээс болж багагүй хохирол авч магадгүй тул урьдчилан сэргийлэхийг бод. Аль болох энэрэнгүй байж, өшөө хорсолд автахгүй бол эцэст нь хожно. Удаан сунжирсан ажил хэрэг хамаг эрч хүчээ зориулалгүй, шинэ зүйл төлөвлөвөл үр дүнтэй. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн тохиол түр зуурын тайвшрал олгож нөхцөл байдал өөдрөг харагдана. Ашиг ихтэй ажилд оролцож магадгүй. Энэ нь таныг хүссэн зүйлээ худалдан авах аятайхан боломж олгож байна. Түнш болон найз нөхдийн туслалцаа таны санхүүгийн амжилтад нөлөөлнө. Дотоод зөн билиг сайн байна. Хайртай хүнтэйгээ цуг байх нь таныг завгүй бас аз жаргалтай байлгана. Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарал хандуулах цаг. Сайн хүмүүжүүлэх юм бол хожим түүнийхээ үр шимийг хүртэх болно. Залуу хүмүүс амьдралыг тань өөрчлөхөд хүчтэй нөлөө үзүүлж чадахуйц хэн нэгэнтэй танилцах болно. Дотоод сэтгэлээ сонсох, бясалгал хийх үер. Сүм хийдэд очиход өлзийтэй сайн. Эерэг бодол санаатай байх тал дээр анхаарлаа төвлөрүүлж, өнгөрсөн үеийн гомдлоо март. Сэтгэл шаналлаас болж архаг өвчин сэдрэх магадлалтай байна. Өөрийн сайн талыг олж таних тал дээр азтай байх бололтой.