Dark Light
Спорт | 2025-04-06

Д.НАРАНТУЛГА АВАРГЫН БҮСИЙН ЭЗЭН БОЛЖ, ШИЛДГЭЭР ШАЛГАРАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Нью Йорк мужийн Албани хотод зохиогдсон чөлөөт бөхийн Олон улсын залуучуудын "JOURNEYMEN WORLD CLASSIC" тэмцээнд манай улсын 7 тамирчин оролцож 1 алт, 3 хүрэл медалийн эзэн боллоо.

Алтан медаль аваргын бүсийг 130кг-ын жинд өрсөлдсөн New gen team, Mongolian transline компанийн бөх спортын мастер Д.Нарантулга хүртэж цаашлаад нийт оролцсон 13 орны 400 гаруй тамирчдаас ганцаараа нэг ч техникийн болон торгуулийн оноо алдалгүй өрсөлдөгчдөө илт давуу байдлаар 6 тойрог ялалт байгуулж тэмцээний шилдэг бөхөөр шалгарав.

Хүрэл медалийн эздээр 72 кг-ын жинд өрсөлдсөн Сэлэнгэ аймгийн спортын газар, Wizard express consulting компанийн бөх спортын мастер Б.Занданбат, 130кг-ын жинд Сэлэнгэ аймгийн спортын газрын тамирчин спортын дэд мастер П.Мөнх-Эрдэнэ, 62кг-ын жинд New gen team клубийн тамирчин А.Эрдэнэмөнх нар тус тус тодорлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00