Цагдаагийн байгууллагаас иргэн Б нь өнгөрсөн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Хуш” модны 1202 кг цайруулсан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээвэрлэж, явсан үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн “Б” нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон байгалийн ургамлын үр, эрхтнийг хууль бусаар түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн зэрэг үйлдлийн улмаас 594,389,000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.
Нийгэм | 2025-04-08
Сэтгэгдэл бичих