НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэг хүлээн авч уулзлаа. НИТХ-ын дарга А.Баяр Баруун 4 замын уулзвар, Нарын гүүрний урд Өгөөжийн уулзвар, Механик инженерийн сургуулийн уулзвар, Зүүн 4 замын уулзвар, Офицеруудын ордны тойргуудыг нүхэн болон гүүрэн гарцаар дахин төлөвлөх тооцоо судалгаа хийснээ танилцуулав.
Энэхүү түгжрэлийг бууруулах богино хугацааны дэд бүтцийн ажилд хамтран ажиллах санал солилцлоо.