Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан түргэн үйлчилгээний цэг/ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг өчигдрөөс эхлүүллээ. Ингэхдээ эхний ээлжид удаан хугацаагаар ажиллаагүй, шинээр байршуулсан болон эзэн тодорхойгүй (үйл ажиллагаа явуулдаггүй) ТҮЦ-үүдийг нүүлгэж байгаа бөгөөд өчигдөр:
6-р хороо, "Жэм молл" худалдааны төвийн зүүн талд автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байршуулсан 1 ТҮЦ,
13 дугаар хороо, Хасбаатарын гудамж, "Дархан нэхий" худалдааны төвийн ард зөвшөөрөлгүй байршуулсан 1 ТҮЦ,
13-р хороо, Ард Аюушийн гудамж, "Хишиг" төвийн урд талд зөвшөөрөлгүй байршуулсан 1 ТҮЦ,
15-р хороо, Байгаль эх цогцолбор талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 1 гээд нийт 4 ТҮЦ-ийг нүүлгэлээ.
Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан нийт 289 ТҮЦ байгаагаас 44 ТҮЦ нь удаан хугацаагаар ажиллаагүй, шинээр байршуулсан болон эзэн тодорхойгүй байгаа юм.