Dark Light
Нийгэм | 2025-04-08

ТУРААХ КОФЕНООС ДОПИНГИЙН ТӨРЛИЙН БОДИС ИЛЭРЧ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас жил бүр шинэчилж гаргадаг Хориглосон бодисын жагсаалтын S6 бүлэгт хамаарах Сибутрамин нь бүх цаг үед хориглосон бодис билээ. Сүүлийн үеийн шинжилгээгээр, Zerofit нэрийн тураах кофенд энэхүү хориотой сибутрамин бодис агуулагдаж байгаа нь БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд тухайн бүтээгдэхүүний найрлагын шошгод энэ бодис тэмдэглэгдээгүй байсан нь анхаарал татаж байна.
Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна:
1. Zerofit болон түүнтэй төстэй тураах, үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийн хэрэглээнээс зайлсхийх;
2. Хэрэглэх гэж буй эм, хүнсний болон биологийн нэмэлт бүтээгдэхүүний найрлага, аюулгүй байдал, баталгаажсан эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулах;
3. Хориглосон бодисын жагсаалттай тогтмол танилцаж, хэрэглэж буй бүх бүтээгдэхүүний найрлагыг нягтлах нь тамирчны үүрэг гэдгийг анхаарах.
Эх сурвалж | Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00