Dark Light
Нийгэм | 2025-04-08

ГАРЦААР ГАРЧ БАЙСАН БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ ГЭМТЭЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 18:08 цагт “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны замд Приус 30 маркийн суудлын тээврийн хэрэгсэл, явган хүний гарцаар гарч байсан бага насны хүүхдийг мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тухайн осолд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, давуу эрх бүхий явган зорчигчийг явган хүний гарцаар гарах буюу завдаж байхад нь хурдаа сааруулан зам тавьж өгч, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00