Dark Light
Нийгэм | 2025-04-08

О.ГАЛ-ОЧИР: ОРОН ОРНЫ ХООЛЫГ НЭГ ДОРООС ИДЭЖ ҮЗЭХ НЬ ТОМ БОЛОМЖ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулна. 

Уг фестивалийн талаар Хүнсний инженер О.Гал-Очир цахим хуудастаа: 

“Гадуур ажилтай явж байгаад өнөөдөр UB Food festival нээж байгаа юм чинь очоод өдрийн хоол идчихье гээд очлоо. Бөөн оочир. За яах вэ, дуусах болоогүй тул дараа ирье гээд ойрхон газар хооллоод сууж байтал фейсбүүкээр нэг өлөн ховдог Монголчууд гэжээ. Жагсаж цугладаггүй юм байж турж үхэх гэж байгаа юм шиг оочирлоод гэчихсэн. Хоол бол маш сайхан зүйл шүү. Тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх боломж гэдэг маш том боломж. Харин ч street food гээд гадааддаа ил задгай хийж зардаг хоолнуудыг маш том битүү байгууламж бариад дотор оруулж байгааг нь харахад л зохион байгуулалтыг харж болохоос гадна энэ төрлийн фестивальд маш их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна. Хатуухан хэлэхэд үндэсний олигтой хоол гэх зүйлгүй байж өөр орны хоолыг сонирхож очсоны төлөө ажилгүй амьтад, өлөн гарууд, турж үхэх гэсэн хүмүүс гэсэн шүүмжлэл хэлж байгаа хүмүүсийн хандлага өөрөө их асуудалтай шүү. Дээр нь ураны жагсаалд ирдэггүй юм байж хэмээн шүүмжүүдээ чимэглэчихжээ бас. Будаа агшаагаад махтай холиод түмэн янзаар нэрлэж иддэг байж өөр улсын хоолыг яагаад сонирхож болохгүй гэж. Хоол бол хүний анхдагч хэрэгцээ. Эрүүл мэндэд шууд нөлөөлөхөөс гадна таашаалын хамгийн том хэлбэр юм шүү дээ” хэмээн нийтэлжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00