Dark Light
Нийгэм | 2025-04-08

П.СОРОНЗОНБОЛД: 2015 ОНООС ХУВЦАС ХЭРЭГСЛИЙГ ЕВРО СТАНДАРТ РУУ ШИЛЖҮҮЛСЭН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд: Сэтгүүлчдээс тодруулга авъя гэдэг олон хүсэлт ирсэн. Тиймээс бид газар дээрээс нь буюу гал унтраах анги дээрээс мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. Гал унтраах үйл ажиллагаанд нийт 120 гаруй төрлийн техник хэрэгсэл ашигладаг. Онцгой байдлын байгууллага ой хээрийн түймэр, объектын түймэрт тусгайлан зориулагдсан хувцас хэрэглэл хэрэглэдэг. Хамгийн сүүлд 2004 онд ОХУ-аас евро стандартын дагуу хийгдсэн объектын гал түймэр унтраах иж бүрэн хувцас ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд төр засгаас онцгой байдлын байгууллагад олгох төсөв нэмэгдэж хувцас хэрэглэл дээр анхаараад явж байгаа. 2019 оноос өмсөж байгаа хувцас хэрэглэлийн стандартыг тухай бүрээр нь салгаж Онцгой байдлын байгууллагын стандартчилал гэж батлагдсан. Мөн хувцаснаас гадна гал унтрааж буй автомашин хүртэл тусгай стандарт хангах шаардлагаар явж байгаа. Онцгой байдлын байгууллага 2015 оноос хойш хувцас хэрэгслийн стандарт евро стандарт руу шилжүүлсэн. 2015 онд Австрали улсын засгийн газрын тусламжаар гал унтраах машин худалдан авснаас хойш системтэйгээр бүх техник тоног төхөөрөмж, хувцас хэрэгслээ евро стандарт руу шилжүүлээд явж байна.
-Жилийн өмнөх үйл явдлаас өмнө энэ хувцас хэрэгслээр яагаад хангаж болоогүй юм бэ?
-Бид дэлхийд шинэ техник технологи юу хэрэглэж байна түүнийг л нэвтрүүлэхийг хичээж байгаа. Судалж байна. Түүнийг худалдан авалт хийж нийлүүлж байгаа. Өмнө нь огт холбоо байгаагүй гэж хэлээгүй. Оноолт номеруудын гүйцэтгэх үүргүүд нь өөр өөр байдаг. Жишээ нь, үүн дээр холбоочин гал сөнөөгч гэж томилгоот гал сөнөөгч байдаг. Энэ салааны зохион байгуулалт буюу бүлгийн зохион байгуулалтаар явдаг. Түүнээс биш хэн нэгэн гал сөнөөгч дураараа бүлгээсээ салаад гэдэг юм уу, ийм унтраах үйл ажиллагаа явагддаггүй гэж ойлгож болно. 
-Нэг алба хаагч нэг тусдаа хувцас хэрэглэлтэй байж чадаж байгаа юу?
-Чадаж байгаа. Одоо бол хүн болгон тусдаа өөр өөрийн амьсгалын бие даасан төхөөрөмжтэй. Хүн болгон хувийн хамгаалах хэрэгсэлтэй. Ээлждээ өмсөөд гал унтраах үйл ажиллагаанд оролцоод, бохирдсон бол түүнийгээ цэвэрлээд, дараагийн ээлждээ өмсөх бүрэн боломжтой болсон. Би ч гэсэн өөрөө таван жил гал сөнөөгч хийсэн. Бидний үед дундаа нэг хувцастай, дамжуулаад өмсдөг. Амьсгалын бие даасан төхөөрөмж хангалттай биш. Одоо хэрэглэж байгаа амьсгалын бие даасан төхөөрөмжөөс өөр шүүгч бортогтой. Амьсгалах орчин нь тодорхой хугацаанд хязгаарлагдмал байсан. Техник технологио дагаад дэлхий яаж явж байна бид ч бас хоцорчихгүй судлаад явж байна.  
-Хувцас хэрэгслийг хэдэн жилд нэг удаа хангах ёстой байдаг юм бэ?
-Обьектын түймрийн тусгай хувцсыг стандартаараа хоёр жилд нэг удаа хангана. Аль эсвэл дуудлагын тоогоороо 500 удаа гал түймрийн дуудлагад өмссөн бол дараагийн хангалтыг өгнө. Мөн гал түймэр унтраах үйл ажиллагааны явцад түлэгдэж, урагдаж, гэмтсэн бол тухай бүрд нь илтгэх хуудсаар танилцуулаад нөхөн хангалтыг олгоод явдаг. 
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00