Энэ жил Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа дуусаж буй. Ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар томилдог.
Тэгвэл ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулах аж.
УИХ дахь МАН-ын бүлэг 10.00 цагаас хуралдах бол АН-ын бүлэг 12.00 цагаас хуралдахаар товлосон байна.