Dark Light
Нийгэм | 2025-04-09

БУЛГАН, ДАРХАН-УУЛ АЙМАГТ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант баг Өвөлжөөн булаг гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/-т ойн түймэр гарсан гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 12:43 цагт аймгийн онцгой байлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчид, Бугат сумын Ханжаргалант багийн Байгаль хамгаалагчид, Булган сумын Булган багийн Засаг дарга ажиллаж, 13:07 цагт түймрийг цурамд оруулжээ. Уг түймэрт 1,5 га ой шатсан байна.

Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Тэхийн өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км, Хонгор сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/-т хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 15:50 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход Хонгор сумын мэргэжлийн ангийнхан, Хонгор сумын 2 дугаар багийн иргэд 30 га талбай шатаж байсныг 19:49 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан байна.

Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00