Dark Light
Нийгэм | 2025-04-09

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛААР О.ЗОРИГТЫГ ТОМИЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар тус яамны харьяа Дотоод хэргийн их сургуулийн захирлаар Очирхуягийн Зоригтыг томиллоо.

О.Зоригт нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Хуульч-Эрх зүйч мэргэжлээр, тус академийн 1 дүгээр факультетыг Цагдаагийн байгууллагын удирдлагын менежер-мэргэжилтэн, 3 дугаар факультетыг Дээд сургуулийн багш мэргэшлээр тус тус дүүргэж, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, цагдаагийн хурандаа.

Ажилласан байдлын хувьд:

  • 1991-1995 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хэлтэст төлөөлөгч
  • 1995-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын хэлтэст Ахлах байцаагч
  • 2004-2005 онд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасагт Зохион байгуулагч
  • 2005-2006 онд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх хэлтсийн дарга
  • 2006-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын дарга
  • 2008 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга
  • 2008-2009 онд Цагдаагийн академийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн Эрхлэгч
  • 2011-2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга
  • 2015-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын газарт Эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • 2017-2018 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга
  • 2018-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга
  • 2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • 2020-2022 онд Дотоод хэргийн их сургуулийн Дэд захирал
  • 2022-2023 онд Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал
  • 2023 оноос ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Зөвлөхөөр тус тус ажилласан туршлагатай.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00