"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж байна. Шүүх бүрэлдэхүүн зарим үйлдлийн шүүхийн шийдвэрийг танилцууллаа. Үүнд:
Шүүх хурлын даргалагч: Ханх овогт Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ, Алаг адуу овогт Ганболдын Мишээл, Дөлгөөн Батхаан овогт Гомбо-Очирын Энхтайван нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар,
Уранхай овогт Жамсрангийн Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.2-т зааснаар,
Ким Ки Бам, Ли Жон Собыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 дахь заалтад заасан,
Гарьд овогт Жамъянхорлоогийн Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан,
Загдынхан овогт Чулуундоржийн Мөнхбаяр, Таван гөрөөчин овогт Баттогтохын Алтаншагай нарыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар тус тус журамлан мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар,
Боржигон овогт Аюушийн Ганхуягийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг тус тус журамлан 22.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан,
Чамбай овогт Цэдэвсүрэнгийн Болортуяаг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг эрүүгийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэхь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Боржигон овогт Аюушийн Ганхуягийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар журамлан тусгай ангийн эрүүгийн хуулийн 22.1 дэхь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаа хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Шилсод овогт Содномхорлоогийн Бямбасүрэн шавийнхаа хүүхэд Бат-Очирын Түмэнжаргал, Туваан овогт Шарын Баярсүх нарыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Урианхай овогт Жамсрангийн Эрдэнэбатыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг эрх бүхий албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Хальч овогт Санжаагийн Жавхланбаатарыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагч хамжигчаар оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Нэгд овогт Алтангэрэлийн Чойжилсүрэн үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг эрх бүхий албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч Булч овогт Дүйнхүүгийн Цогбадрахыг нийтийн албан тушаалтан албан үүрэг эрх бүхий албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Харваач овогт Очирсүрэнгийн Сүхбаатар, Аюуш овогт Оросоогийн Лувсандагва, Баяжих овогт Батмөнхийн Баярмаа, Мандал овогт Цэндийн Хадбаатар, Боржигон овогт Бадам-Одсэрийн Дөлгөөн, Боржигон овогт Однасангийн Хонгорзул, Отгонтэнгэр овогт Баатарын Мөнхболд нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг эрх бүхий албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд иргэний нэхэмжлэгчээс буюу Нийтийн тээврийн газраас хохирол төлбөр нэхэмжлэгдээгүй. Эм Эс И партнес компанийн нэхэмжлэлийг шүүгдэгч нарт холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаан цааш үргэлжилж байна.