Dark Light
Нийгэм | 2025-04-09

Б.ЖАРГАЛСАЙХАН: ТАНГАРАГТАА Л ҮНЭНЧЭЭР АЖИЛЛАХ ЁСТОЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас тодрууллаа.
Прокурорын байгууллага хууль хэрэгжүүлдэг байгууллага. Цаг бага байгаа учраас хэдэн тоо хэлье. Авлигын индекс өсөж байна, бууж байна гэж ярьдаг. Гэхдээ авлигын индексийг үнэлдэг хуулийн байгууллагууд байна. Өөр маш олон үздэг үзүүлэлтүүд бий. Бидний хамгийн ихээр санаа зовж явдаг зүйл бол таслан сэргийлэх арга хэмжээн дээр хүн маш ихээр хоригдож байна гэдэг асуудлыг ярьдаг. 2019 онд нийт таслан сэргийлэх арга хэмжээний 10.9 хувийг цагдан хорьж байсан. Үүн дээр прокурорын байгууллага тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Мөрдөн байцаах байгууллагуудтайгаа хамтран ажилласан. Үүний хүчинд бид жил болгон цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг аль болох бага хэрэглэх арга хэрэгсэл рүү орж ажилласан. 2024 оны байдлаар таслан сэргийлэх арга хэмжээний 1268 буюу 67 хувийг цагдан хорьсон. Цаашдаа хуулийн байгууллагууд эрүүдэн шүүх, аль болохоор хүнийг цагдан хорихгүйгээр хэргийг шийдвэрлэх ажил руу орж байгаа. НҮБ-ын эрүүдэн шүүхийн илтгэгч эрүүдэн шүүхгүйгээр мөрдөн шалгах зургаан зарчмыг тодорхойлсон. Энэ ажлын хүрээнд бид мөрдөх байгууллагатай тэр дундаа цагдаагийн хамтран ажиллаж байна. 
-Шувуу ажиллагаагаар авчирсан Бадамжунайгийн хэрэг яаж шийдвэрлэгдэхээр байгаа вэ?
-Бадамжунай гэдэг хүнд холбогдох хэргийг прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг буцаасан. Мөрдөх байгууллага, прокурорын байгууллага, шүүх байгууллага хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тэнд цугласан нотлох баримтын хүрээнд шүүгч тэр, прокурор ч тэр, мөрдөн байцаагч ч тэр өөрөө дүгнэлтээ гаргадаг. Иймээс шүүхээс буцсан учраас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. тодорхой хэргүүдээ нэгтгэх ажиллагаа явагдаж байна. 
-Прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүд шийдэгдэхгүй алга болдог гэдэг зүйлийг иргэд ярьдаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Прокурорын байгууллагад ирсэн хэрэг алга болно гэсэн зүйл байхгүй. Мөрдөх байгууллага, прокурорын байгууллагад хэрэг бүртгэлтэй байдаг.  Тодорхой ажлууд хийгдэх гэж удааширч байгааг үгүйсгэхгүй. Хэргүүд шүүх рүү шилжиж байгаа. Жишээ нь, нүүрсний 102 хэргийн 31 нь шүүх рүү шилжсэн. Одоо мөрдөн байцаалтын шатанд 45 хэрэг байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Үүнд прокурор, мөрдөх байгууллагаас хамаарахгүй олон ажил явагддаг. Жишээ нь, шинжээч томилдог.  Эрх зүйн туслалцааны хүрээнд нотлох баримт цуглуулах ажиллагаануудыг гаднын улс орнууд руу явуулах ажиллагаанууд байдаг учраас тодорхой хэмжээнд хэрэг удааширдаг. 
-Таныг улираан томилох асуудлыг хэлэлцэх гэж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ. Өөрийгөө өнгөрсөн хугацаанд ямар ажилсан гэж дүгнэх вэ?
-Өөрөө өөрийгөө хүн дүгнэхгүй. Мөрдөх байгууллага, ард түмэн та бүхэн л дүгнэнэ. Томилолт гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Төрийн албан хаагч тангараг өргөдөг. Тэр тангарагтаа л бид үнэнчээр ажиллах ёстой. Тангаргаа биелүүлээгүй бол хариуцлага хүлээнэ гэж тангарагладаг. Тиймээс өргөсөн тангарагтаа л үнэнч ажиллаж яваа. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11