“Ногоон автобусны хэрэг” -ийн шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг зарлалаа.
Шүүх хурлыг даргалагч: Нэгт: Ханх овогт Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ, Алаг адуу овогт Ганболдын Мишээл, Дөлгөөн Батхаан овогт Гомбо-Очирын Энхтайван нарыг тусгай ангийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Урианхай овогт Жамсрангийн Эрдэнэбатыг тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар,
Ким Ки Бом, Ли Жон Соб нарыг тусгай ангийн 17 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт зааснаар,
Гарьд овогт Жамъянхорлоогийн Сүхбаатарыг тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан,
Загдынхан овогт Чулуундоржийн Мөнхбаяр, Таван гөрөөчин овогт Баттогтохын Алтаншагай нарыг тусгай ангийн 12.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Боржигон овогт Аюушийн Ганхуягийг тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Чинбаа овогт Цэдэвсүрэнгийн Болортуяаг гэмт хэргийн шинжгүй болохыг үндэслэж тэдгээрийг цагаатгасугай.
Хоёр: Шүүгдэгч Боржигон овогт Аюушийн Ганхуягийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд, үргэлжилсэн үйлдлээр хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Шидсод овогт Содномхорлоогийн Бямбасүрэн, Шивээхаан овогт Бат-Очирын Түмэнжаргал, Туваан овогт Шарын Баярсүх нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч Урианхай овогт Жамсрангийн Эрдэнэбатыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч Хальч овогт Санжаагийн Жавхлантбаатарыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагч болон хамжигчаар оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч Мэгд овогт Алтангэрэлийн Чойжилсүрэнг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч Бууч овогт Дүйнхүүгийн Цогбадрахыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч Харваач овогт Очирсүрэнгийн Сүхбатыг, Аюуш овогт Оросоогийн Лувсандагва, Баяжих овогт Батмөнхийн Баярмаа, Мандал овогт Цэндийн Хадбаатар, Боржигон овог Бадам-Одсэрийн Дөлгөөн, Боржигон овогт Однасангийн Хонгорзул, Отгонтэнгэр овогт Баатарын Мөнхбат нарыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
Гурав: Шүүгдэгч А.Ганхуягт нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар, дахин хуульд заасан үндэслэлээр 3 жилийн хорих ялаар,
Шүүгдэгч Бямбасүрэн, Түмэнжаргал, Баярсүх нарыг 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
Шүүгдэгч Эрдэнэбатыг 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
Шүүгдэгч Жавхлантбаатарт 4 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар хорих эрх хязгаарлах ялаар,
Чойжилсүрэнд 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
Цогтбадрахад 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
О.Сүхбаатарт 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
Лувсандагвад 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
Баярмаад 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
Хадбаатар, Дөлгөөн, Мөнхбат нарт 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
Хонгорзулд 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
Дөрөв: А.Ганухягт оногдуулсан залилах болон нийтийн албаны албан тушаалаа урвуулах гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил нийтийн албан ажиллах эрхийг хасаж, 6 жилийн хугацаагаар тогтоосугай.
Шүүгдэгч Ганхуяг, Жавхлантбаатар нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
Зургаа: Жавхланбаатар, Ганхуяг нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хорих ял эдэлж дууссаны дараа, бусад хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүгдэгч нарын нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
Долоо: Шүүгдэгч Ганхуягийн цагдан хоригдсон 278 хоногийг хорих ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Эрдэнэбатын цагдан хоригдсон 11, Түмэнжаргалын цагдан хоригдсон 15, Баярсүхийн цагдан хоригдсон 2 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож тэдгээрт оногдуулах зорчих эрх хязгаарлах ялаас хассугай.