Dark Light
Нийгэм | 2025-04-09

3 ХҮҮХЭД ТУТМЫН 1 НЬ ТӨРӨӨД 1 ЦАГИЙН ДОТОР АНГИР УУРГАА АМЛАЖ ЧАДДАГГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны хүрээнд нярай болон бага насны хүүхдийн хооллолтын талаарх мэдээлэл цуглуулдаг. НҮБ-ын Хүүхдийн Сан болон ДЭМБ-аас нярай хүүхдийг төрснөөс нь хойш 1 цагийн дотор амлуулах, 0-6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох, 0-2 нас хүртэл болон түүнээс цааш үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөмж болгодог юм. Нярай болон бага насны хүүхдийг ялангуяа 0-2 нас хүртэлх эгзэгтэй хугацаанд зөв зохистой хооллосноор тэдний эсэн мэнд амьдрах боломжийг нэмэгдүүлж, өсөлт хөгжлийг нь дэмждэг талаар ДЭМБ зөвлөдөг. 
Сүүлийн 10 жилийн байдлаар харвал улсын хэмжээнд 3 хүүхэд тутмын 1 нь төрсний дараа 1 цагийн дотор ангир уургаа амлаж чадахгүй байна. Энэ үзүүлэлт хот, хөдөөгийн хүүхдүүдийн хувьд ялгаатай байгаа юм. 2023 оны судалгааны үр дүнгээр энэ үзүүлэлтийн хувьд хотод хөдөөнөөс 9 нэгж хувиар бага байна. Мөн 0-5 сартай 2 хүүхэд тутмын 1 нь эхийн сүүгээр дагнан хооллож байна. 
Зохистой байдлаар хооллож байгаа 6-23 сартай хүүхдийн хувь өмнөх судалгаануудтай харьцуулахад буурчээ.Тухайлбал 2023 оны судалгааны үр дүнгээр зохистой байдлаар хооллож буй 6-23 сартай хүүхэд хөдөөд 16 хувь байгаа нь хотоос 1.8 дахин бага үзүүлэлт.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00