2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Зөвхөн өнөөдрөө бодолгүй маргаашийг харсан зөв шийдвэр гарга. Од эрхсийн дохиог зөв мэдэрвэл алдаа гаргахаас аварна. Гэхдээ хэт яарснаас таагүй байдалд орж болзошгүй. Чухал шийдвэр гаргах шаардлага тулгарсан ч сайн судал. Цаг хугацааны боломж байвал чухал шийдвэрийг нэлээд тунгаан бодож гаргавал бэрхшээл саад бага тохионо.
Үхэр: Хүмүүсийн таагүй үйлдэлд хариу бүү үзүүл. Шинжлэх ухааны судалгаа хийх болон уран бүтээл туурвих зэрэг хөгжин дэвших үйл ажиллагаанд тохиромжтой. Стресст орохоос сэрэмжил. Тайван орчинд сайтар унтаж байхыг танд зөвлөе. Сайн дурын арга хэмжээнд оролцоно. Таны хүмүүсийг өөртөө татах авьяас чадвар илэрнэ.
Ихэр: Сэтгэлд нийцэх ажлын саналд анхаарлаа хандуул. Энэ өдөр олон төрлийн ажлыг амжилт хүлээж байна. Гэхдээ хэдий өнөөдөр амжилттай сайхан байх боловч эцсийн үр дүндээ сайн үр дагавар авч ирэхгүй ажил ч байгааг од эрхэс анхааруулж байна. Зохистой ухаалаг хэмнэлт хийж чадсанаар та багахан хугацаанд нэлээд хэмжээний мөнгөн хуримтлалтай болж чадна.
Мэлхий: Нөлөө бүхий хүмүүс болон төрийн албаны эрх мэдэлтнүүдтэй асуудалтай орооцолдож магадгүй. Үйл явдлыг бүү яаруул. Яарч сандарсан эсвэл уурлаж бухимдсан үедээ чухал шийдвэр бүү гарга. Энэ өдөр санаандгүй байдлаар гаргасан оновчгүй үйлдлээс болж ихээхэн үргүй зарлага гаргах магадлалтай. Итгэлтэй түнш, хамтран ажиллагч нарынхаа итгэлийг алдахгүй байхын хичээ.
Арслан: Цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө тусламж дэмжлэг авах хүн олно. Чухал ажил гүйцэтгэхэд тааламжгүй бололтой. Яаралтай уулзалт байвал аль болох хойшлуул. Танд тавих арилжаа наймааны саналыг сайн шалга. Ашиг олохгүй үйл ажиллагаа таныг материаллаг хүндрэлд оруулах магадлалтай байна. Ойр дотнын найзуудтайгаа уулзаж хэрэгтэй зөвлөгөөг ав.
Охин: Ашиггүй зардал гарч ирж магадгүй үе. Одоо байгаадаа сэтгэл хангалуун бай. Өөрт ноогдсон заяа төөргийг голж болохгүй. Өнөөдөр олны талархлыг хүлээх үйл явдал хүлээж байна. Тайван, хөгжилтэй боловч тооцоотой бай. Хуурамч бардам зангаа орхиж хувь заяа танд өгсөн зүйлийг авахад бэлэн бай. Амьдралын бодит байдал, өнөө цагийн өнгө төрхтэй эвлэрэх хэрэгтэй.
Жинлүүр: Өнөөдөр ямар нэг бичиг баримт бүрдүүлэх бол туйлын анхааралтай бай. Сайн судлалгүйгээр гэрээнд гарын үсэг бүү зур. Таны ажил хэрэгч байдлыг нөлөө бүхий хүн олж харж магадгүй. Гадаад төрх сэтгэл татам байх тул эсрэг хүйсийн хүнээ татах чадвар нэмэгдэнэ. Хэрвээ та хүсэл мөрөөдлөө зөв тодорхойлж чадвал амьдралаас сэтгэл ханамж авна.
Хилэнц: Сэтгэл дотор байгаа муу бодлоо хая. Хэн нэгнийг гомдоосон бол харьцаагаа сэргээхийг хүснэ. Өөрийн бурууг хүлээхийг хүсвэл бардам сэтгэлээ дарж зөв үйл хийхийг зөвлөж байна. Залуу хүмүүс хайр дурлалын хойноос хөөцөлдөнө. Залуу насныхаа баяр хөөрийг хэт дэвэргэхээс болгоомжил.
Нум: Ажил хэрэг таатай болж эхэлнэ. Бусдыг бага зэрэг баярлуулахад мөнгө бүү хайрла. Санхүүгийн асуудалдаа болгоомжтой нямбай ханддагийнхаа ачаар хөрөнгө мөнгөө хуримтлуулж чадна. Од эрхсийн таатай нөлөө бусад хүмүүстэй харьцах харилцааг тань бэхжүүлнэ. Энэ нь ажил бүтэхэд гол туслалцаа байх болно.
Матар: Ээдрээтэй хүнд нөхцөл байдлаас хурдан гарах гарц олно. Ихээхэн зөрчилдөөн үүссэн ч уур уцаараа ил гаргахгүй бай. Бусдад уруу татагдахаас зайлсхий. Зарим түншүүдийн түрэмгий саналаас татгалз. Ямар нэг хурдан баяжих саналаас зайлсхий. Эрүүл мэндэд асуудал гарч мэднэ. Хоол унд, амттан шимттэй идээг тааруулж хэрэглэ.
Хумх: Олныг хамарсан үйл ажиллагааг эхлэхэд амжилт олох магадлалтай. Гэхдээ хэрэгцээ багатай үйл ажиллагаанаас зайлсхий. Эрсдэлтэй байдал хэрэггүй. Бүхнийг хуулийн дагуу хий. Хямралтай байсан ч мөнгөний төлөө хийх бодлогогүй алхам хожим хор уршиг тарина. Тооцоо судалгаа сайтай байвал од эрхсийн эерэг нөлөөгөөр амжилт олно. Эрүүл мэндтэй холбоотой хүндрэл бэрхшээл тулгарч магадгүй.
Загас: Удаан уулзаагүй хуучин найз нөхөдтэйгөө уулзах магадлалтай. Атаа жөтөө өвөрлөсөн хэн нэгэн таныг унагах гэж оролдох боловч чадахгүй бололтой. Гэвч үүнээс болж багагүй хохирол авч магадгүй тул урьдчилан сэргийлэхийг бод. Аль болох энэрэнгүй байж, өшөө хорсолд автахгүй бол эцэст нь хожно. Удаан сунжирсан ажил хэрэг хамаг эрч хүчээ зориулалгүй, шинэ зүйл төлөвлөвөл үр дүнтэй.