Dark Light
Нийгэм | 2025-04-09

Д.АМГАЛАН: ХООЛНЫ ӨДӨРЛӨГИЙГ ДЭЛХИЙД ТАНИГДСАН БРЭНД БОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НЗДТГ-аас  зохион байгуулж буй аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестивалийг 1.6 тэрбумаар зохион байгуулсан гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг фестивалийн нийт зардал болон зохион байгуулалтын талаар  НЗДТГ-ын дарга Д.Амгалангаас тодрууллаа. 
Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2025 оны хөгжлийн  хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт нийслэл хот аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж иргэд олон нийт болоод олон улсад сурталчлан таниулан, Монгол Улс руу ирэх жуулчдын урсгалыг нэмэх зорилт тавьдаг. Энэ хүрээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийслэлийн Аялал жуулчлалын газраас "UB food" хоолны өдөрлөгийг зохион байгуулж ирсэн. Харин энэ жилийн хувьд гудамжны хоолоор дамжуулан бусад улсын үндэсний хоолны соёлыг монгол иргэддээ түгээх, жуулчдыг татах онцлогтойгоор зохион байгуулж байна. Тодруулбал, Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээнэ” гэв.
Мөн Узбек улсын тогооч нарыг авчирч, дөрвөн төрлийн хоолтой долоон өдрийн арга хэмжээнд нийслэлээс 600 гаруй сая төгрөгийн зардал гарсан. Олон нийтийн сүлжээнд цацагдсан шиг 1.6 тэрбум төгрөгийн зардал гараагүй. Зардлыг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас гаргасан бөгөөд өдөрт 5000 хүнд хоолоор үйлчиллнэ гэж тооцоолсон. Харин нийслэлийн харьяа театрын жүжигчдийн тоглолтод зардал гаргаагүй. Зарим үндэсний үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн зардлаар дотор нь ширээ, сандал тавьж жижиг асар барих байдлаар төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулж байна. Цаашид уг өдөрлөгийг дэлхийд танигдсан брэнд болгож, Монгол Улсаас олон улсад зарладаг хөтөлбөрт оруулж, жуулчдыг татахаар төлөвлөж байна. Тодруулбал, тодорхой долоо хоногийг товлон жил бүр нэг улсыг онцлон хоолны амт, соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ жуулчдыг татах юм. Мөн гадаадын зочид Улаанбаатарт буугаад хөдөө явчихдаг. Хөдөө орон нутагт жуулчдыг татах байгалийн гоёмсог шийдлүүд байдаг бол нийслэлд “Даншиг наадам - хүрээ цам”, хоолны өдөрлөг зэрэг жуулчдад зориулсан цөөхөн арга хэмжээ байдаг гэлээ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00