Dark Light
Нийгэм | 2025-04-10

Д.ЖАНЧИВ АГСНЫ ЭХНЭР, БАГА ОХИН НЬ ХАЛУУРЧ БИЕ НЬ ӨВДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ЧД-ийн долдугаар хороонд байрлах Миний сүлжээ дэлгүүрт гал гарч, Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар анги галыг унтраахаар ажиллаж байх үед тасгийн дарга, ахлах ахлагч Д.Жанчив амь насаа алдсан. Түүний амиа алдсан нэг жилээр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ар гэрийнхнээс нь мэдээлэл хийсэн. Түүний эхнэр Б.Ганцэцэг гурван үндсэн асуудлаар мэдээлэл хийж, онцгой байдлын албаныхны талаар мэдээлсэн. Ингээд ар гэрт нь олгох ёстой байрны асуудлыг шийдтэл гэр бүлээрээ суулт зарлахаа мэдэгдсэн байдаг. Улмаар өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Төрийн ордны баруун хаалганд суултаа эхэлсэн. 
Тэрбээр “Хэвлэлийн бага хурлын дараа Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийснийг үзсэн. Яагаад тэгж ярих болсныг үнэхээр гайхсан. Тэрхүү мэдэгдлийнх нь дор өөрийнхөө сэтгэгдлийг бичсэн. Тэр талаар нь холбогдож хэлэхэд хариу тайлбар хэлээгүй. Миний хань өргөсөн тангарагтаа үнэнч байж, амь насаа алдсан. Үүн дээр яагаад ялгаварлан гадуурхаж байгаа юм. Миний ханийг, миний гэр бүлийг, миний үр хүүхдийг ялгаварлан гадуурхаж байгаад маш их гомдож байна. Бас харамсаж байна” хэмээн ярьсан. Өнөөдөр тэрбээр гэр бүлээрээ суултаа үргэлжлүүлэх гэсэн боловч өөрөө болон бага охин нь халуурч, бие нь өвдсөн тул үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй байгааг хэллээ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11