Өнөөдөр Хөвсгөл аймгийн нийт нутгаар орой 20:00 цаг хүртэл салхитай, шороон шуургатай байна. Хөвсгөл Онцгой байдлын газар анхааруулж байна. Өдрийн 12:30 цагаас эхэлсэн хүчтэй шороон шуурга Мөрөн хотод 11-19 м/с хүрсэн бол тал хээр газарт 20 м/с салхилж, түр зуур 30 м/с хүрсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Энэ үзэгдэл өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжлэх тул цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол сонсож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.