Дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэх тухай Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал батлагдав. Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч нар 4 дүгээр сарын 14-ний өдрөөс, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нар 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжинэ.
Дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжихтэй холбогдуулан Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хувцасны үзлэг явагдаж, тайлан мэдээллийг ЗХЖШ-т хүргүүлнэ.
Мөн Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд алба хаагчдынхаа ажил үүргийн онцлогт нийцүүлэн дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэх хугацааг дотооддоо тогтоож, мөрдүүлэх талаар тушаалд тусгагдсан байна.
|
Эх сурвалж
| Зэвсэгт хүчний Жанжин штаб
|
АДМИН








Нийгэм






