УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдөр мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр П.Батчулуун эмчийн талаар тодруулахад “ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор тийм юм тусаагүй гэсэн хариулт өгсөн байна лээ. Бүр 100 жилийн түүхтэй манай эрүүл мэндийн салбарыг доромжилсон. Бараг онош тавьж чадсан уу, эмчилсэн юм уу гэдэг ярилцлага өгсөн байна лээ би үзсэн. Эрүүл мэндийн салбараа дэндүү дээрэлхэж байгаа юм биш үү. Дэндүү дээрэлхэж байна. Дөрөвдүгээр сарын 7-нд УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн танаа гээд ХӨСҮТ-өөс албан тоот ирсэн. Эмчилгээнийх нь тухай мэдээллүүд ирсэн. Хоёр уушгиндаа сүрьеэгийн халдвартай одоо эмчилгээ хийж байгаа шүү дээ. Сүрьеэгийн эм ууж байна. Асар их стресстэй. Зүрхний шигдээс болж байсан. Зүрхний хэм алдалттай. Зүрхний дутагдлын С түвшинд байна. Дээрээс нь чихрийн шижин нь хүндэрсэн. Судсанд өөрчлөлт орсон, стэнд тавиулсан ийм байна” гэв.
Нийгэм | 2025-04-10
Зочин [66.181.186.80]
2025-04-10 18:41:20
одоо хууль биелүүлэх нь эмчид хүртэл хамаатай эмч нарыг монголын ард түмэн эрхлүүлсээр байгаад бүгд л хачин болчихсон юм биш үү
|
Сэтгэгдэл бичих