Dark Light
Нийгэм | 2025-04-10

“БЯЦХАН НАЙЗУУДЫН БАЯР” ӨДӨРЛӨГ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Азтай савар” ТББ-тай хамтран 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр амьтанд хайртай, амьтан тэжээдэг хүн бүрт зориулсан Гэрийн тэжээвэр амьтны эрхийн өдөрлөг Монгол Улсад анх удаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар боллоо.
Энэхүү өдөрлөгт панелист хэлэлцүүлэг, сайн сургалттай нохой муурны тэмцээн, хамгийн хамгийн тэжээвэр амьтдыг шалгаруулах ба урлагын тоглолт зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм. Түүнчлэн өөрсдийн хайртай амьтаддаа мэргэшсэн малын эмч, арга зүйч нараас зөвлөгөө авах, гэрийн тэжээмэл амьтны хэрэгсэл, амттан, хоолны үзэсгэлэнгээр зочлох боломжтой.
Гэрийн тэжээвэр амьтны эрхийн өдөрлөг нь амьтдыг хайрлах, тэдний эрхийг хамгаалах, тухайн улсын амьтны хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулдаг билээ. 
Арга хэмжээнд: 
- Амьтдын хоол хэрэгсэл, худалдаа үйлчилгээ
- Өдөр өнжүүлэх, сургалтын төв
- Эмнэлгийн үйлчилгээ
- Ганган савар тэмцээн болно. 
Анхаарах зүйлс:
- Тэжээвэр нохойндоо хошуувч зүүлгэж ирэх
- Ороо нь орсон эмэгтэй нохой, халдвартай, өвчтэй болон вакцингүй нохойг авч ирэхийг хориглоно
- Арга хэмжээний үеэр амьтны эзэд нохой, муурны бохирыг авах уутаа авчирхаа мартуузай
- Хоолны газруудад нохойтой орж болохгүйг анхааруулъя. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00