2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны хайр сэтгэлийн харилцаа тодорхойгүй болж магадгүй. Аливаа харилцаандаа биелэхгүй мөрөөдөлд автахгүй байхыг хичээ. Хувийн амьдралд тохиолдож буй зүйлсийг та хариуцлагатайгаар шийдэх хэрэгтэй болно. Туршлагатай хүмүүсийн үгийг сонс. Санхүүгийн ажил хэрэг танд томоохон боломж олгож байна. Түүнийг хэрхэн зөв ашиглах нь зөвхөн танаас хамаарна.
Үхэр: Өнөөдөр зөв сонголт хийхэд төвөгтэй өдөр. Сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байна. Санхүүгийн хэцүү байдалд орж магадгүй. Энэ үед танд туслах хүн олдохгүй байж мэднэ. Хадгалсан мөнгөө зөв зарцуулах нь тун чухал байна. Залуу хүмүүст хайрын болзоо нь баяр баясгалан авч ирнэ.
Ихэр: Ажил хэрэгт өөрчлөлт хийх шаардлага үүссэн бол эхлүүлэхэд таатай үе. Удаан үргэлжилсэн ашиггүй ажлаас их хэмжээний мөнгөө алдахаас сэргийл. Таны хувь заяанд муу нөлөө үзүүлж буй хүмүүсээс салах эр зоригтой бай. Өнөөдөр ажил хэрэгч зөвшилцөлд таатай. Хувийн ур чадварын тусламжтайгаар цаашдын үйл ажиллагаагаа хэрэгтэй чиглэлд оруулж эхэл.
Мэлхий: Таны уран сэтгэмжтэй санаанууд ажлын нөхцөл байдлыг сайжруулна. Бусдаас хэрэгцээтэй туслалцааг авах нь танд нэр алдарт хүрэхэд тусална. Эмх цэгц, зарчимч байдлаар төлөвлөгөөнийхөө дагуу ажилла. Хайртай хүнтэйгээ халуун дотно илэн далангүй ярилцсанаар хайрын харьцаа улам бэхэжнэ.
Арслан: Ажил хэрэгч байдлыг энгийн хувийн харилцаатай хослуулахад тааламжтай өдөр. Найз нөхдийнхөөрөө зочилж, шинэ хүмүүстэй танилцахад таатай. Харилцаа холбоо сэргэх нь мөнгө санхүүгийн асуудалд эерэг нөлөөлөх болно. Эрүүл мэнддээ анхаарал төвлөрүүл. Өвчиндөө буруу онош тавих магадлалтай тул мэргэжлийн эмчид үзүүлээрэй.
Охин: Энэ өдөр амьдралын хэтийн төлөв сайн сайхан байх үндэс тавигдана. Ажлыг чин сэтгэлээсээ хийвэл амжилт олно. Хайр дурлалын элдэв холбоо сүлбээндээ шүүмжлэлтэй ханд. Үнэнч харилцааг эрхэмлэ. Өөртөө ирсэн шүүмжлэлийг зөвөөр хүлээж авах нь сайн. Архаг өвчин хүндэрч болзошгүй байна. Эрүүл мэндээ бодож уур уцаар, стрессээс хол бай.
Жинлүүр: Өнөөдөр аялалд гарвал өөртөө сайхан зүйлийг нээж чадна. Таны сэтгэл хөдлөл цаг агаараас ихээхэн шалтгаалах тул эрч хүч өсөх буурах зэрэгцэх болно. Энэ өдөр ажил хэрэгт хайнга хандах магадлалтай. Сайн танихгүй хүмүүсийн санал болгосон худалдаа арилжаанаас ашиг олж чадахгүй.
Хилэнц: Албан тушаалтай хүмүүсийн амбиц хөдөлнө. Аливаа шинэ өөрчлөлтийг шийдэхийн өмнө хөндлөнгөөс, өөр өнцгөөс харахыг хичээ. Хардлага болон алдсан итгэл найдвараас болж түншлэлд саад тотгор учирч болзошгүй. Хэрвээ та ямар нэг зүйлд амжилт олохыг хүсэж байвал жинхэнэ санаа бодлоо бүү нуу. Бусдын өдөөн хатгалтад бүү авт.
Нум: Өнөөдөр их цаг авах ажилдаа ойр дотнын хүмүүсийн тусыг авах юм бол хурдан амжина. Ирээдүйд ямар өөрчлөлт болох асуудал таны анхаарлын төвд байна. Ажилдаа орчин үеийн зөв арга барилыг ашигла. Хамтрагч нартаа алдаа гаргасан бол түүнийгээ засах, хариуцлага үүрэх зэрэгт суралцах боломж олго. Залуу хүмүүс энэ өдөр эрч хүчээр дүүрэн байж, шийдвэр хурдан гаргах чадвартай байна.
Матар: Хэт их ажиллахаас татгалз. Өмнөх ажлын үр дүнг их хүчин чармайлтаар харах гэж яарах хэрэггүй. Та ойр дотнын болон хамт ажилладаг хүмүүстээ шударга бусаар ширүүн хандаж магадгүй. Өнөөдөр бичиг баримт бүрдүүлэх болон үүрэг амлалт өгөх, зарга мэдүүлэх зэрэгт болгоомжтой ханд.
Хумх: Хувийн уулзалт зохиох, бие даан суралцаж эхлэх зэрэгт тохиромжтой. Энэ өдөр хэрэгцээтэй эд зүйлсээ худалдаж авахад тааламжтай. Уран сэтгэмж, ургуулан бодох чадвар үр бүтээлтэй байна. Гэхдээ биеийн хүчний хүнд хөдөлмөр хийх гэж төлөвлөсний хэрэггүй. Мөн оюун ухаан сэтгэл хөдлөлдөө захирагдах хандлагатай байх тул бодол санаагаа цэгцтэйгээр илэрхийлж чадахгүй бололтой.
Загас: Од эрхсийн тохиол түр зуурын тайвшрал олгож нөхцөл байдал өөдрөг харагдана. Ашиг ихтэй ажилд оролцож магадгүй. Энэ нь таныг хүссэн зүйлээ худалдан авах аятайхан боломж олгож байна. Төлөвлөгөө тань биелэх хүсэл найдвараар дүүрэн байна. Түнш болон найз нөхдийн туслалцаа таны санхүүгийн амжилтад нөлөөлнө.