Dark Light
Нийгэм | 2025-04-10

“БАЙТАГ БОГДООС ТОДОРСОН БААТАР ЖАДАМБЫН НЭХИЙТ”

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНМАУ-ын баатар, хошууч Ж.Нэхийтийн нэрэмжит түүхэн номын нээлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн удирдлага, төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын төлөөлөл, Ж.Нэхийтийн төрөл төрөгсөд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцлоо. Арга хэмжээ Хилийн цэргийн 0101 дүгээр ангид байрлах хөшөөнд цэцэг өргөн эхэлж, дайчин алдрын танхимаар зочилж, хүрэлцэн ирсэн зочдод тус номыг гардуулан өглөө. Эх орны тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйлсэд түүний байгуулсан гавьяаг мөнхжүүлэн алдаршуулах түүхэн “Байтаг богдоос тодорсон баатар Жадамбын Нэхийт” номыг Хилийн түүхийн секторын дарга, доктор хурандаа Д.Даваадорж эмхэтгэн, Ж.Нэхийт баатрын охин бэлтгэл ахмад Н.Алтанцэцэг редакторлажээ.
 
 
 
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00