Dark Light
Нийгэм | 2025-04-10

МЭДЭЭЛЛЭЭ БУРУУ ӨГСНӨӨС ГЕРМАНЫ ХИЛ ДЭЭРЭЭС БУЦААХ ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Герман Улсын Франкфурт олон улсын нисэх онгоцны буудлын Шенгений бүсээр нэвтрэхэд дараах зүйлсийг асууж, шалгаж байна. Үүнд:
-Буцах нислэгийн тийз /өөрийн нэр дээр/
-Байрлах зочид буудлын захиалга, хүлээн авах “иргэний” овог, нэр мөн урилга /угтагч байвал нэр, утсыг өгөх/
-Аяллын зардлыг хариуцагч, хувь хүн өөрөө бол хэдэн евротой аялахаа илэрхийлэх 
-Аяллын хөтөлбөр, хөтөлбөр байхгүй тохиолдолд зорилгоо тодорхойлох /зорилго нь Шенгений визийн мэдүүлгийн хуудас бөглөсөнтэй ижил байна/
Дээрх мэдээллийг буруу өгснөөс Германы /Шенгений/ хил дээрээс буцаах тохиолдлууд гарч байгааг ЭСЯ-наас мэдэгдэв. Монгол Улсын албан паспортоор Шенгений бусад орон руу (Шенгений визгүй) Франкфуртын нисэх буудлын транзит заалаар дамжин өнгөрөх боломжгүй гэдгийг мөн анхааруулж байна.
 

Эх сурвалж | Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00