Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа: Өнөөдрийн байдлаар Улаанбурханы 479 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 302 нь эдгэрч хяналтаас гарсан. Эмнэлэгт 166 тохиолдол эмчлүүлж байгаа бол гэрээр 11 хүн тусгаарлагдан эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлууд Улаанбаатар, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Төв аймгуудад бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт Улаанбаатар, Өмнөговь аймгаас тохиолдол бүртгэгджээ. Батлагдсан тохиолдлуудыг нас, хүйсээр авч үзвэл дийлэнх нь 10-14 нас, эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа ижил түвшинд байна. Улаанбурханы дотоодын халдвар нэмэгдэх хандлагатай байгаа учраас шинээр батлагдсан тохиолдлуудыг тухайн аймагтай байнгын холбоотой байж онлайнаар зүүмээр хуралдан эрсдэлийн үнэлгээ, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, мөн ХӨСҮТ-ийн дохиоллын удирдлагын тогтолцоогоор идэвхжээд ажиллаж байгаа. Өмнөговь болон Дундговь аймагт ДЭМБ-ын зөвлөхүүдтэй хамтран дархлаажуулалт алба, ХӨСҮТ-ийн эмнэлзүйн клиникээс багууд ажиллаад явж байна.
Энэ долоо хоногийн хувьд томуу төст вирус орчилд ороогүй. Харин томуу төст вирусууд, үүнээс илүү давамгай риновирус, метапневмовирус, амьсгалын замын сенсталвирус илүү давамгайлжээ.